Эрх мэдэл, албан тушаалаараа далимдуулан оюутнуудаас их хэмжээний мөнгө завшиж хувьдаа байр машин гэх МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр болон дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нарыг өнгөрсөн оноос эхлэн авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн.Мөрдөн байцаалтын явцад Д.Батбаяр нь 300 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. Уг хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар шилжүүлсэн байгаа аж.
МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр хувьдаа байр, машин авсан гэх хэргийг прокурорт хянаж байна
2016-01-28 10:37:00