8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар өдөртөө бага зэргийн цас орно

2018-02-21 08:33:00

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment