8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-02-21 08:38:09

09.00

  • Энэ оны анхны IPO-г гаргаж буй ЛэндМН хувьцааны захиалгыг авч эхлэх бөгөөд Хөрөнгийн бирж нээлт хийж, 09.00 цагт цан цохино. Монголын анхны финтек компанийн IPO, Монголд гадаадын мэргэжлийн компани анхдагч зах зээлээс хувьцаа худалдан авч буй анхны үйл явдал болж буй нь манай улсад ихээхэн ач холбогдолтой.

11.00

  • Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй 35,000 гаруй баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй болсон соёлын үнэт өв болсон ном судруудад Номын баринтаг хандивлах ээлжит өдөрлөг Монгол Улсын Үндэсний номын санд болно.

11.30

  • 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд “Завхан нутаг жаргалын орон” шашин соёлын цэнгүүнээр дамжуулан Отгонтэнгэр хайрхан болон байгаль орчныг хамгаалах үйлсэд олон нийтийг уриалан дуудаж байгаа талаараа “Отгонтэнгэр хөгжил” сангаас хэвлэлийн бага хурал зарлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment