8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сугар: Шүүхийн шийдвэрт миний нэр байвал би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзана

2018-02-21 09:21:00

"Ийм байдалд хүргэхэд миний буруутай үйлдэл байхгүй"

Өмнөд Африкийн “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 51 сая доллар зээл авснаас үүдэж, уг маргаан Арбитрын шүүх дээр  дээр хэлэлцэгдэн, манай улсын тал ялагдал хүлээгээд буй. Шүүхийн шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр зээлийн үлдэгдэл төлбөр болох 51 сая ам.доллараас гадна хүүгийн алданги бусад төлбөртэйгээ нийлэн нийт 102 сая ам.долларыг төлөхөөр байгаа юм.

2013 онд Ерөнхий сайд С.Баярын Засгийн газрын үед “Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан зээл авсан талаар мэдээлэл гарсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ТӨХ-ны дарга, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар болон одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, “Эрдэнэт”-ийн экс ерөнхий захирал Ч.Ганзориг нар "Эрдэнэт" үйлдвэрийг “Жаст” группийн зээлийн барьцаанд тавьсан, гарын үсэг хуурамч гэсэн янз бүрийн мэдээлэл хэвлэлээр гардаг. Тухайн мэдээлэл гарч эхэлсэн даруйд УМБГ-аас Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Дээрх эрхмүүд харин ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй холбоотой асуудал огт байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр болоод УБТЗ-ыг өрөнд тавьж гарын үсэг зураагүй” хэмээн мэдэгдсэн. Эцэс сүүлдээ Ш.Батхүүг Нийслэлийн прокурорын газраас 2013 оны есдүгээр сарын 23-нд хорих шийдвэр гаргасан. Түүнтэй хамт Төрийн өмчийн хорооны хоёр томоохон албан тушаалтныг хорьж байсан. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү “Жаст” групп гадаадын банкнаас зээл авахдаа ТӨХ, “УБТЗ” компанийн дарга нарын өмнөөс хуурамч баталгаа гаргасан. Төрийн өмчит компаниудын өмнөөс хуурамч бичиг, баримт бүрдүүлж, гарын үсгийг нь дуурайлгаж зурсан гэдгээ хүлээсэн хэргээ ганцаараа үүрч хоригдож байсан.

Харин Стандарт банкнаас 140 сая ам.доллар зээл авахдаа бүрдүүлсэн материал ямар нэгэн хураамч гарын үсэг болон, бусдын гарын үсгийг дууриалгаж зурсан зүйл алга. Монголын засгийн газар нэр бүхий албан тушаалтануудад зээл авахад баталгаа гаргаж өгсөн нь нотлогдож байна гэсэн дүгнэлт гаргаж, Стандарт банкны талд шүүхийн шийдвэр гарсан байдаг. Харин дээрх эрхэмүүд өнөөдрийг хүртэл гарын үсэг зурж баталгаа гаргаж өгөөгүй хэмээн хэлдэг. Стандарт банкнаас зээл авахад  баталгаа гаргасан гэх хэрэгт нэр холбогдоод байгаа Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар тус зээлийн талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа  “Арбитрын шүүхийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр олон сая долларын төлбөр төлөх болсонд харамсч, санаа зовж байна. Ийм байдалд хүргэхэд миний буруутай үйлдэл байхгүй. Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр 357 хуудас материал байгаа. Тэнд миний нэр байвал би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд очно” хэмээн хэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ дурак мянга уран донгодоод ч хэрэггүй хэн ч итгэхгүй хулгайч л байхгүй юу Үндсэн хуулийн Цэц гэж хулгайчийн орогнодог газар болсон нь даан ч харамсалтай
2018/02/22 103.212.117.31
MONGOL
N.ENHBAYAR SU.BATBOLD S.BAYAR M,ENHBOLD HYAMDORJ NOMTOIBAYAR BATHUU ELBEGDORJ BAYARTSOGT SAIHANBILEG BADAMJUNAI EDGEER HUMUUSIIG SHUUD BUUDAJ ALVAL MANAN UGUI BOLJ MONGOL ULS HUGJUH BOLNOO !!!!!!!!!!
2018/02/22 66.181.181.88
mongol
ene dolir hulgaich tom garin luivarching hen ch yaj ch chadahguim da
2018/02/21 66.181.191.245
batka
odoogiin darga odbayr oros syrch baigaad hylgai hiij hoogdson hvn shvv dee eniig yagaad dargaar tabidag yum be hylgaich nar ceced suuh yumaa bolimoor yumdaa
2018/02/21 112.72.11.101
иргэн
Энэ долир монголын төр хүчний байгуулагаар мөн ч их тоглох юм даа
2018/02/21 122.201.24.19
Zochin
Sugar aa! Ene olon hunii haraal iden baij ingej amidrah saihan bna u? Muu uileeree hevleliinod bh yamar bna? Hiisen muu uiliin uriin ur chin' haalgiig chin' togshihiin tsagt yana da hoorhii...
2018/02/21 202.9.43.49
chuhalinhan hulgaich
eh survaljiig ni duridaach oyunii umchiin hulgaichuudaa
2018/02/21 43.242.242.224
Зочин
Хүүе өнөө толгойгоо тасдуулна гээд байсан нөхөр чинь юу вэ. Нэг байшингийн үүдэнд очих юм ч болж байх шиг. Ер нь нохойн дуу ойртож байгаа гэсэн үг үү.
2018/02/21 202.179.26.127
новш
арчаагүй гар цагаа тулахаар огцорч чадах уу жинхэнэ хулгайч даа
2018/02/21 202.179.31.29
ок
яг бариад хориод шалгах гэнгүүт хамаг мөнгөө хахуульдаад ЦЭЦ рүү шургаад орчихсон муу долир хулгайч,одоо хамаг шүүх цагдаагийн амыг таглачихаад их томорч байна аа
2018/02/21 202.179.26.143
Ard
Chamaig alah ymsan harahaas oi gutah ym
2018/02/21 122.201.22.124
харамсалтай
Авлигын хэрэгтэй нэр нь холбогдож байсан хүн цэцэд байх нь ёс зүйгүй хэрэг. Шалгаад эхлэхээр ЦЭЦэд ороод суусанг иргэд андахгүй.
2018/02/21 66.181.186.145
sygardaggui sygar
myyyyyy pyazzzzdaaaaaaaaa
2018/02/21 59.153.114.153
Монгол улс төртөй юм бол төрийн өмчөө хамгаалж хулгайчдыг олон улсын шүүхэд өг
Монголын төр нэгч доллар хувь хүний хийсэн гэмт хэрэгт төлөх ёсгүй энэ хэрэгт холбогдох бүлэг луйварчдыг олон улсын шүүх нь шүүж хариуцлага тооцох ёстой.
2018/02/21 202.9.44.88
ulaan
ene ymar ichdeggui hun beeee uuriiguu tseb tseber uugui undug shig geed bgaa vm uuuuu
2018/02/21 202.179.24.90
Монгол улсын төр хувийн хуурамч зээлийг төлөх ёсгүй.
Жастын Батхүүг олон улсын шүүхэд хуурамч материал бүрдүүлж Эрдэнэт үйлдвэрийг барцаалж зээл авсных нь төлөө шүүлгэх нь зөв өө тэнд энэ хүмүүс үнэн худлаа олно. Яаралтай шилжүүлэх хэрэгтэй.
2018/02/21 202.9.44.77
иргэн
Монгол орны хөрөнгөөр баяжсан улс эх орон ард түмнийг ядууралд аваачсан төрд гарсан хувалзуудыг бүх хөрөнгийг нь хурааж улс орон ард түмэнээ аврах чин зоригт Чингэс хаан мэндлээсэй бурханг минь ээ.
2018/02/21 202.21.120.66
Зочин
Шvvхин шийдвэр ямар хамаа байна. Угаасаа булхай яваад улсын емч алдуурч хохирол хvлээж байхад амаа хамхиад хамаг vнэрийг нуугаад vлдэнэ гэж бодож байвал санасны чинь гарз болно.
2018/02/21 103.26.193.236