8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Батбилэг: Тавантолгойн цахилгаан станцыг бариад МCS компанид шилжүүлнэ

2018-02-21 10:56:00

Тавантолгойг түшиглэн 450 мваттын хүчин чадалтай цахилгаан станц барина гэж буй. ТЭЗҮ болон бусад судалгааг хийсэн бөгөөд гагцхүү хөрөнгө санхүүгийн ажил л хүлээгдээд байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тус станцыг барихад шаардлагатай хөрөнгийн баталгааг Оюутолгой компани хийх шаардлагатай байгаа аж. Оюутолгой компанийн зүгээс батлан даалт хийхээс татгалзаагүй гэнэ. Хэрвээ уг цахилгаан станцийг барихгүй бол Оюутолгой Хятадаас жилийн 160 сая доллараар эрчим хүч худалдан авсаар байх юм. Энэ талаар Тавантолгой төслийн нэгжийн захирал Д.Батбилэгээс тодрууллаа.

- Тавантолгойд цахилгаан станц барих ажил ямар шатандаа явж байна вэ?

- 2013 онд Тавантолгой төслийн баг байгуулагдсан. Энэ хугацаанд ТЭЗҮ болон санхүүжилтийн бүх судалгааг хийсэн. Хөрөнгө оруулагч Оюутолгой компаниас батлан даалт өгвөл 2018 оны долдугаар сард төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бүрэн боломжтой.  Тавантолгойг түшиглэн 450 мваттын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барих ёстой.Одоо барьж эхэлбэл 2022 онд дуусна.  Тэрбум долларын өртөгтэй. Хөрөнгийн баталгааг гол худалдан авагч Рио Тинто компани гаргах ёстой. Энэ талаар манай хамтарсан консорциум Рио Тинто компанитай гэрээ хэлцлүүд хийгээд явж байна. 30 жилийн хугацаанд нэг тэрбум долларын батлан даалт гаргана гэсэн боловч хугацаа багасаад 15 жил болгох шаардлагыг санхүүгийн байгууллагуудаас тавьж байгаа. 15 жил боломжтой хугацаа гэж үзэж байна. Энэ цахилгаан станц баригдсанаар “Оюу толгой” компани Өвөрмонголоос эрчим хүч авч буй үнээс харьцангуй хямдаар авах боломжтой. Хоёрдугаарт, Тавантолгойн ордын нүүрсийг ашиглаад, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээр манай улсад ашигтай. Олон ажлын байр бий болох, төлөх татвар гээд үр ашиг ихтэй.30, 40 жил тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой. Ганц Оюутолгой компанийг төдийгүй Цагаан суваргын уурхай, өмнийн бүсэд хийгдэх бүтээн байгуулалтыг эрчим хүчээр найдвартай, хэвийн хангах боломж бүрдэнэ. Цаашлаад төвийн бүсэд илүүдэл эрчим хүчээ нийлүүлэх боломжтой том цахилгаан станц.

- Рио Тинто баталгаа гаргахгүй гэвэл ажил зогсох уу?

- Ажил амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Яриа хэлцлүүд хийгдээд явж байна.Манай хөрөнгө оруулагчид станц барихад шаардлагатай мөнгийг олон улсын байгууллагуудаас авахад бэлэн байгаа. Гадна банк, санхүүгийн байгууллагаад зээл өгөхөд нээлттэй байна. Ганцхан хөрөнгийн баталгаа л шаардаж байгаа юм. “Рио Тинто” компани одоогийн байдлаар манай төслөөс ямар нэг байдлаар татгалзаагүй. Хамтраад ажиллаж байна. Тийм болохоор Оюутолгой ХХК өөрийн ашиглалтаа талбайдаа цахилгаан станц барина, манай төслийг дэмжинэ аль нэгийг нь шууд хэлэх боломж алга. Ямар ч байсан цахилгааны үнийн болон батлан даалт гаргах хэлэлцээрийг нягт хийж байгаа гэдгийг хэлж чадах байна. Өмнө нь ч уулзсан. Дараагийн уулзалтын товыг тогтоосон. Тийм болохоор Тавантолгойн цахилгаан станц төсөл хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

- “Оюутолгой” ХХК-тай хийж байгаа хэлэлцээр хэр нааштай явна вэ. Хэрвээ тус компани өөрийн талбайд, өөрийн хөрөнгөөр цахилгаан станц барина гэвэл энэ төсөл хэрэгжих боломжгүй болох юм биш үү?

- Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан гурван хувилбараас сонгох эрх нь Оюутолгой компанид байгаа. Өөрийнхөө талбайд  станц барина гэвэл болно. Аль нь ч байсан Монгол Улсад л хэрэгтэй. Гагцхүү хугацаа давчуу байна. Засгийн газрын тогтоол гараад, мэдэгдэл хүргүүлснээс хойш дөрвөн жилийн хугацаа яваад эхэллээ. Тэд энэ хугацаанд өөрийн талбайдаа цахилгаан станцаа бариад, эрчим хүчээ хангана гэдэг хэцүү шүү дээ. Тэднийх ТЭЗҮ-ээ ч хийгээгүй байгаа. Хэлэлцээр одоогоор хийж байна. Тийм үр дүнтэй гэж хэлэхэд эрт байгаа.

- Оюутолгой компанийн зүгээс Монголын тал Тавантолгойн цахилгаан станцын төслөө явуулсан бол бид эрчим хүчээ авах боломжтой байсан гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан. Өнгөрсөн хугацаанд төслийг урагшлуулах боломж байсан уу?

-Би 2016 онд төслийн нэгжийн захирлаар томилогдсон. Ажил авсны дараа 2016 оны арванхоёрдугаар сард хөрөнгө оруулагч болох  “Марубени”, “MCS” компанийн  төлөөллийн хамтаар “Рио Тинто”-гийнхонтой Сингапурт уулзаж, цахилгааны нэг кВт-ын үнээ хэдэн төгрөг байхыг ярилцсан. Тэр уулзалтын үеэр гол гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулж, тэнд танилцуулсан юм. Станцыг Солонгосын “Doosan” компани барина. Олон улсад цөөнгүй станц барьсан туршлагатай компани. Станцад ашиглах гол тоноглол болох гурван зуух “Doosan”-ы буюу Солонгост үйлдвэрлэсэн зуух байна. Харин дөрвөн турбин генератор нь Чех улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж байна. Өнөөдөр бид эрчим хүч нийлүүлэх үнээ тохиролцчихсон гэж ойлгож байгаа.  Тийм мэдээлэл байнга ирж байна, надад. Гагцхүү батлан даалтын асуудлаа л шийдчихвэл болно. Бид 15 жилийн хугацаанд гадны банкнаас зээл авна. Энэ хугацаанд “Рио Тинто” манай Тавантолгойн цахилгаан станцид эрчим хүчний төлбөрөө саадгүй төлнө гэсэн баталгаа гаргаж өгөх юм. Ийм баталгаа л байхад бүх асуудал шийдэгдэнэ.

- Өмнө нь баталгаа гаргаад өгсөн гэсэн мэдээлэл гарч байсан санагдах юм. Тэр бичиг нь хүчингүй болчихсон юм уу?

- Намайг ажил авснаас хойш тийм бичиг ирээгүй. Намайг ажил авахад, 2016 оны зургадугаар сард хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байсан. Тэгээд сонгууль болсон. Сонгууль болсон учраас бүх зүйл хүлээлтийн байдалтай байлаа. Харин Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, тодорхой хэмжээнд урагшилж байна.

- Станц барихад шаардлагатай тэрбум ам.долларын хэдэн хувийг “MCS” компани гаргах ёстой юм бэ?

- 30 болон 70 хувиар нь хувааж гаргана. 70 хувийг нь “Марубени”, 30 хувийг нь “MCS” компани гаргана. Харин Тавантолгойн цахилгаан станц төслийн компанийн 34 хувийг  “MCS”,  66 хувийг нь  “Марубени” эзэмшиж байгаа.

- Тавантолгойн цахилгаан станцыг барьсаны дараа хувийн хэвшилд шилжүүлэх юм байна гэж ойлголоо. Тэгэхээр MCS компанийн мэдэлд шилжих юм уу? 

- Энэ цахилгаан станц нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төсөл. Монголд байхгүй шинэ хувилбар буюу буцааж төлөх ёстой төсөл юм. Төр зөвхөн татвараа авна. 

- Монголын анхны хувийн цахилгаан станц болох юм уу? 

- Тийм. 

Т.Хулан
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Baganuur bol hyatadiin turiin umchid company uchraas ayultai. Tavan tolgoi stanst bol olon ulsiin Japabn company diilenhiig ezemshij bgaa uchraas ayulgui shu.
2018/12/10 66.181.166.196
Дэндүү
Ёстой тэгж тэнэгтэх л дутаад байгаам даа.Ямар хүн тэгж хувийн хэвшил гэдэг байнаа.Төр арай өхгүй баймаар юмаа.Хамгийн чухал стратегийн овъект гэдэггүй билүү.
2018/02/22 202.179.27.62
иргэн
Пэээ.Улсад үлдэх юмгүй л болгох нь л дээ.Цах/станцыг хувьд өгнө гэж юу гэсэн үг вэ.Хамгийн болохгүй юмыг МСS-ч авахаа татгалзах хэрэгтэй ш дээ.Тийм ухамсар байхгүй л дээ. Цадаж ханадгүй МСS болиосой
2018/02/22 202.179.27.62
Zochin
Tsahilgaan stants bol ali ch ulsiin huvid strategiin chuhal zyil gj ynelegddeg. Yne tariff n' ulsaas togtoodog yndesnii ayulgyi baidaltai holbootoi chuhal object shy de. Huvid ugch yasn ch bolohgyi.
2018/02/21 202.179.30.194
Zochin
Ene MCS ETT-g avakh geed chadakhgyi bolokhoor odoo tsakhilgaan station ryy dairch baikh shiv dee. Bas l aimaar ulsuud yumaa.
2018/02/21 202.179.30.194
иргэн
төрд цахилгаан станц хэрэггүй ээ. Тэр хувийнхан хөрөнгөө гаргаад станцаа бариад гэрээ хэлэлцээрээ хийгээд нүүрсээ худалдаж аваад ,тавараа төлөөд цалингаа өгөөд явах нь зөв.
2018/02/21 49.0.219.43
Zochin
Zailoo ard tvmend vldeh yum tvi c bhgvi
2018/02/21 202.9.40.47
Эм-Си-Эст өгөхгүй
Төр өөрөө мөнгө босгох бүрэн боломжтой гэж Женко, Зика нар зогсоох юм байна даа
2018/02/21 23.242.16.30
мал шиг залуу
Хувийн хэвшилд эрчим хүч очихоор монголчуудад юу болох билээ.сайн бодож хийгээч мал мини.
2018/02/21 59.153.114.101
  • Recent
  • Most Read
  • Most Comment