8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянгол дүүрэг ахмад хөгжлийн ордонтой боллоо

2018-02-21 14:31:00

Сар шинийн босгон дээр Баянгол дүүрэг Ахмад хөгжлийн ордоноо нээлээ. Нийслэлийн хэмжээнд анх удаа Ахмадын ордонтой болж буй тус дүүргийн ахмадууд өнөөдөр ордныхоо нээлтэд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ДИТХ-ын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Ахмадын хорооны дарга Ч.Ганболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ахмад хөгжлийн ордны 2 давхар барилга болон тоног төхөөрөмжийн нийт 688 сая төгрөгийн хөрөнгийг Баянгол дүүрэг бүрэн шийдэж өгснөөр уг барилга, бүрэн ашиглалтад орж тус дүүргийн ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх тохилог орчин үеийн шинэ байртай болж байгаа юм байна.

Тус төвд Япон улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн 4 серажем ор, дөрөн хөлний массажны аппарат, аарцаг, нурууны гурван аппарат, шарлагын таван аппарат түүнчлэн гүйлтийн зам дөрөв, найман суурин дугуй зэрэг тоног төхөөрөмжтэйгээр ахмадын эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах зорилгоор эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, урлаг уран сайхан, биеийн тамир спорт, чийрэгжүүлэлт, сургалт зөвлөгөөн зохион байгуулах танхимыг тохижуулан ажиллуулж байна.

Баянгол дүүргийн ахмадууд өнгөрсөн онд Ахмадын эмнэлэгтэй болсон бол энэ удаа ийнхүү Ахмадын өргөөтэй боллоо. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон тус дүүргийн удирдлагууд ахмадуудынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэхийн тулд хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Энэ бүхнийгээ шат дараатайгаар үргэлжлүүлэн хийх болно гэдгээ энэ үеэр онцлон хэллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ахмад настан Ч.Үржээ
Манай дүүргийн ахмадууд ордонтой болсон явдалд баяртай байна. Энэ ордон ахмадууд бидний эрүүл мэнд, нийгмийн асуудалд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
2018/02/22 139.5.216.130