8o
Улаанбаатар хот
mobile menu

Алга болсон хүүг олжээ

2018-02-22 08:39:00

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Халх гол сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид алга болсон хүүг цаг алдалгүй олжээ. Тус сумын нэгдүгээр багт оршин суух иргэн Д-ийн хүү 10 настай М алга 2018 оны хоёрдугаар сарын 20-ны 18:00 цагийн үед алга болсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж өнөөдөр /2018.02.21/ өглөөний 09:00 цагт олсон байна. 

М нь гэрээсээ гарч сумын төвөөс 9 км-ын зайд оршдог малчин С-н гэрт очсон байжээ. Хүү аливаа гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Халх гол сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын онцгой комиссоос 100 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх бүлэг ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
new
Hyyhdee harj handahgyi boon zardal hych hodolmor. Etseg ehiig n torgoj bh heregtei
2018/02/22 103.212.119.90