8o
Улаанбаатар хот
mobile menu

МИАТ ТӨХК: МЭДЭГДЭЛ

2018-02-22 10:31:00

МИАТ ТӨХК нь Олон улсын иргэний агаарын тээврийн холбоо(IATA)-ны Аюулгүй ажиллагааны гэрчилгээжих аудитын шалгалт (IOSA), газрын үйл ажиллагааны аудитын шалгалт (ISAGO), Европын холбооны нисэхийн үйл ажиллагааны агентлагын EASA-ийн стандартуудыг бүрэн хангасан, дэлхийн төвшинд хүрсэн,аюулгүй,найдвартай үйлчилгээтэй үндэсний агаарын тээвэрлэгч компани юм.

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК сүүлийн 3 жилд үйл ажиллагаагаа өргөжүүлж, зардал бууруулах, орлого нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлсний дүнд 2017 онд 50 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсад 9.8 тэрбум төгрөгийн орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэлд 5 тэрбум төгрөг төлөөд байна.

Гэтэл сүүлийн үедМИАТ ТӨХК-ийн бизнесийн нэр хүндэд халдсан,компанийн үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, илт гүтгэлгийн шинжтэй, өөр зорилго бүхий ташаа мэдээллийг захиалгатай, зохион байгуулалттайгаар зарим сонин, цахим хуудсаар нийтлэж, олон нийтийг төөрөгдүүлэх гэж оролдож байгаад харамсч байна.

Тус компани олон улсын нислэгийн аюулгүй байдал болон найдвартай ажиллагааны багц стандарт шаардлагуудыг өндөр хэмжээнд  хангасны үр дүнд өвлийн улиралд агаарын хөлгийн сул зогсолт ихтэй үед агаарын хөлгийн нойтон түрээсийн үйл ажиллагааг явуулж сүүлийн 5  жилд 48.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.

Нойтон түрээсийн нислэг нь агаарын хөлгийн ашиглалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн цэвэр үр ашигтай байхаас гадна компанийн нисэх бүрэлдэхүүний дадлага, туршлага, ур чадвар нэмэгдэх, Монгол Улсаа дэлхийд сурталчилах, компанийн өрсөлдөх чадвар, үнэлэмжийг нэмэгдүүлэх, үндсэн нислэгүүдийн нэгж цагийн зардлыг бууруулах зэрэг олон давуу талтай.

МИАТ ТӨХК-ийн нийт ажилчдын хичээл зүтгэлийг харлуулсан, бизнесийн нэр хүндэд халдсан энэ мэт үндэслэлгүй худал гүтгэлэг цаашид үргэлжилбэл холбогдох байгууллагад хандахаа албан ёсоор МЭДЭГДЭЖ байна. 

 

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin uilchluulegch
UB-Berlinii nudlegiin hool ni yostoi muuhai amttai. Laaztai kolo bolin busad undaagaa bisness anglilald ugnu geed ugduggui.Uneteigee adilhan uilchilgee uzuulj bas bolmoor yum daa!! MIAT -n udirdlaga
2018/02/23 158.181.76.63
zochin
UB-Berlin MIAT-n nisleg asar unetei bnaa. ygaad vee gedgiig medmeer bn. Tegtel Turkusche Airline heamdhan bolood l bn.
2018/02/23 158.181.76.63
нямкад
ЛАЛРАА НЯМДОРЖ ТЭХГЭЭД БАЙСИЙЙЙМАААА
2018/02/23 66.181.186.131
Нямдорж
Сүүлийн үед МИАТ руу их дайрч байгаа нь Нямдорж өөрийн хүргэн Алтанцомоо даргаар нь тавих зорилготой байж болох юм.МИАТ ын түүхэнд Алтанцом шиг нэг улсаас шууд л нөгөө улсруу төлөөлөгчөөр ий түүх бгүй
2018/02/22 139.5.217.144
Үүнийг цэгцэлж МОНГОЛЧУУД хямд нисэх асуудлыг төр анхааралдаа аваачээ
МИАТ гэж хэдэн авилгач даргын хулгайлж идэх мөнгийг бэлдэх гэж МОНГОЛын ард түмэн сөхөрч дууслаа. Бид чинь 200-300хан долларын цалинтай мөртлөө дэлхийд байхгүй өндөр үнээр гадагшаа нисэж байнаштээ.
2018/02/22 202.179.25.181