8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс авлигын индексээр 16 байраар ухарч 103 дугаарт эрэмбэлэгдлээ

2018-02-22 11:15:00

2017 оны судалгаанд оролцсон улс орнуудын гуравны хоёроос илүү нь авлигын индекс оноо муу байна. 

2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг  Транспэрэнси Интернэшнл байгууллага зарлалаа.  Тус судалгаагаар  авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дийлэнх орнуудад сүүлийн зургаан жилд ахиц дэвшил  гараагүй  байна.Судалгаанаас харахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх чөлөө бага, төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм нь  нь  сул хамгаалалттай орнуудад авлигын түвшин өндөр буюу авлигын индексийн оноо бага байна.

Авлигын төсөөллийн индекс нь тухайн орны төрийн салбарын авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэдэг. Авлигад өртсөн байдлыг 180 улсын түвшнийг жагсаан 100 хүртэлх оноогоор  дүгнэдэг бөгөөд “100” оноо авбал авлигагүй гэж үздэг бол "0" оноо авбал өндөр авилгатай орны тоонд ордог. Энэ жил авлигын төсөөллийн индексээр 50-аас доош оноо авсан улс орнуудаас гуравны хоёроос дээш оноо авсан улсуудын дундаж оноо 43 байна.

Сүүлийн 6 жилийн турш Кот Ивуар, Сенегал, Их Британи зэрэг улсуудын авлигын төсөөллийн индексийн оноо сайжирсан бол Сири, Йемен, Австрали зэрэг хэд хэдэн улсууд буурчээ.

2017 оны хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад 81 улсын оноо нь сайжирсан боловч 62 улсын оноо буурч, авлигын төсөөллийн индексийг Шинэ Зеланд, Дани Улс 89, 88 оноогоор тэргүүлсэн бол Сири, Өмнөд Судан, Сомали зэрэг улсууд нь хамгийн бага буюу 14, 12, 9 оноогоор сүүлийн байрт жагслаа. Хамгийн сайн гүйцэтгэлтэй бүс нутаг болсон Баруун Европын орнууд нь дунджаар 66 оноотой бол хамгийн муу үзүүлэлттэй бүс нутагт Сахараас урагш Африк (дундаж оноо 32), Зүүн Европ, Төв Азийн улсууд (дундаж оноо 34) багтжээ. Аль ч улс авлигаас бүрэн ангид байх боломжгүй ч гэлээ, оноогоороо дээгүүр жагссан улсууд нь нээлттэй засаглал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэний эрх, эрх чөлөө, хараат бус шүүхийн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг улсууд юм. Авлигын төсөөллийн индексээрээ доогуур жагссан улс орнууд нь авлигачид ял шийтгэлгүй өнгөрдөг, ядуу засаглалтай,  сул дорой институцтай байдлаараа сул  оноо авсан байна. Харин Монгол Улсын хувьд 2017 онд 36 оноо авч 16 байраар ухарч 103 дугаар эрэмбэлэгдлээ. 

Монгол Улсын хувьд Авлигын индекс 2012 онд 36 оноотой, 2013 онд 38 оноотой, 2014  онд 39 оноотой , 2015 онд 39 оноотой 72 байранд, 2016 онд 38 оноотой 87 байранд,  2017 онд 36 оноотой 103 байранд орсон байна.Сүүлийн 5 жилийн үзүүлэлт зогсонги байдалд байгаа нь авлигын эсрэг  чиглэлд хууль эрх зүйн томоохон өөрчлөлт хийхгүй  байгаатай холбоотой байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
МАН-ын гавьяа ...
2018/02/22 59.153.114.207
sergelen tarhi
38 aas 36 bolj buursan bn
2018/02/22 64.119.16.251