8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын бүлэг завсарлага авлаа

2016-01-28 11:36:00

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хоцорч эхэлсэн. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан МАН-ын бүлэг завсарлага авсан байна. Завсарлага авах болсон үндэслэлээ тус бүлгийн дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын Тамгын газрын тогтоохгүй. Дээр нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээгүй. Ийм байтал яаралтай дэгээр хэлэлцэх гэсэн горимоор оруулж ирлээ. Олон олон хууль зөрчиж байгаа учраас ажлын тав хоногийн завсарлага хүсч байна” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
энэ АН хан нээрээ улайрч байнаа.одоо цэцэд өөрийнхөө Гончигоог тавиад бүүр хаан суухна дээ Нямдорж маш тодорхой тайлбарласан ш дэ..
2016/01/28 103.17.108.42