8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Насанбат: Үндэсний бөхийн тамирчдад тодорхой хэмжээний сорьц эерэг гарсан тохиолдол байгаа

2018-02-22 14:33:00

Допингийн эсрэг үндэсний төв бөхчүүдийг шинжилгээнд хамруулахад таван бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлэл хүргэсэн. Энэ  талаар Допингийн үндэсний төв, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбатаас тодруулахад:.

"БСШУСЯ-наас бидэнд чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу бид үндэсний баяр наадмаас хойш томоохон барилдааны үеэр үндэсэндээ 35 допингийн шилжилгээний сорьж авсан. Шинжилгээг БНСУ-ын допингийн төв лабориторт  илгээдэг. Нийт  200 гаруй тамирчнаас сорьц авсан. Үндэсний бөхийн тамирчдад тодорхой хэмжээний сорьц эерэг гарсан тохиолдол байгаа. Энэ талаар Үндэсний бөхийн холбоо мэдээлэл хийх байх. Гэхдээ улсын баяр наадмын барилдаанаар биш шүү.  Үүнийг Үндэсний бөхийн холбоо ямар нэг мэдээлэл хийж, дүрмийн дагуу арга хэмжээ авах байх" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл