8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Машбат Америкийн Баруун эргийн монголчуудаас уучлал гуйлаа

2016-01-28 11:58:00

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар О.Машбат томилогдсон байдаг. Гэвч Шийдлийн гэх Засгийн газрын үед томилогдсон газраа очиж чадалгүй бүтэн жил гурван сар болжээ. Томилогдсон газраа очиж ажлаагүй байхад дараагийн хүнээр С.Одонтуяа гишүүний ах  Салдангийн Эрдэнэ томилогджээ. Үүнтэй холбогдуулан О.Машбат өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

АМЕРИКИЙН БАРУУН ЭРГИЙН МОНГОЛЧУУДДАА


О. Машбат миний бие Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор АНУ-ын Сан-Франциско хотноо суух Ерөнхий консулаар томилогдсон боловч өнөөг хүртэл томилогдсон албандаа очиж чадалгүй харамсалтай яа саатсаар эдүгээ эргэн татагдах болжээ. Намайг томилсон Засгийн газрын тогтоолыг хожим байгуулагдсан Шийдлийн хэмээх Засгийн газар, түүний Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн тодорхойгүй шалтгаанаар хэрэгжүүлэхгүй цааргалсаар, төрийн албаны залгамж чанар, ёс жудгийг хөсөрдүүлж, наанадаж АНУ-ын баруун эрэгт амьдран суугаа Монгол Улсын олон иргэнийхээ итгэлд, цаанадаж хоёр улсын харилцаанд сэв суулгаж ужиграсаар өнөөг хүрэв.
Та бүхнийхээ төлөө ажиллах эрхэм үүрэг Засгаас хүлээсэн минь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Гэвч, Засгийн газрынхаа хүчин төгөлдөр тогтоолыг хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэхийг ч хүсдэггүй Гадаад хэргийн увайгүй сайд, тэр тогтоолоо хэрэгжүүлэхийг албадаж чаддаггүй арчаагүй Ерөнхий сайдын үлбэгэр эс үйлдлийн өмнөөс ичин байж, төрөөс даалгасан эрхэм үүргийг жинхэнэ ёсоор гүйцэлдүүлж чадаагүйдээ АНУ-ын Аризона, Айдахо, Вашингтон, Умард Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта муж улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэн нэг бүрт мэхийн ёсолж, Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа уучлал хүсье.
Төр нь зангаргатай, залгамжтай, иргэндээ ээлтэй байх сайн цаг ирэхийн ерөөл тавья.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
дипломат
миний дүү тэнэгээ хүнд битгий гайхуул, наад хувиа хичээсэн олиггүй зангаа тат, ерөнхий консулыг монгол улсын нийт иргэдийн эрх, аюулгүй байдлыг хангах, тэдэнд бүх төрлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор томилдог юм, монголчууд бид оршин сууж байгаа о
2016/01/28 103.17.108.42
Mongol
Azgui l tahia yum da hoorhii.Sain tsag n ireh yum bolov uu da!
2016/01/28 103.17.108.42
Ер нь хэрэгтэй юм уу
Чи ирээгүй нь ч болж. Ер нь илүү орон тоо, төсөв хөрөнгө үрсэн албыг бий болгосон. Та нар байсан байгаагүй бид энд амьдраад болоод олон жил болов. Бидэнд санаа зовоод хэрэггүй
2016/01/28 103.17.108.42
Zochin
Ene Purevsuren gej said diplomat es meddeg yum uu ugui,yum uu, humuusiig ajliig ny alduulj ulsiin ajliig tsalgarduulj boldog yum uu, heniigee tavih geed ingeed baigaa yum, er ny Elbegdorj erenhiilegchiin ued Mongoliin diplomat bodlogo undsendee aldagda
2016/01/28 103.17.108.42
Дотооддоо дуусчээ гэхэд гадаадад ядаж нэрээ бодооч ээ сайд нараа.
2016/01/28 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment