10.00
- МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 2 дугаар хурал МҮЭСТО-ны бага зааланд болно. Уг хурлаар өмнөх их хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, бүтэц зохион байгуулалтын асуудлыг 21 аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн 50 гаруу гишүүд хэлэлцэнэ.
- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв номын сангийн хойно баригдах гэж буй “Лабратори VIII байр”-ны шав тавих ёслолын ажиллагаа болон “ШУТИС-ийн хэвлэх үйлдвэр”-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: 99247798, 99766875 дугаараас лавлана уу.
- Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, СЭМҮТ-тэй хамтран нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд сүүлийн жилүүдэд өсвөр үе, залуучуудын дунд хорт зуршилд автах, зан үйлийн эмгэгт өртөх асуудал ихээр гарч байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.
11.00
- 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Богд хааны ордон музейд тогтмол зохион байгуулагддаг 'Шинийн наймны цагаан дарь эх' үзэсгэлэнгийн нээлт болно.
12.00
-
Манба Дацан хийдэд Монгол улсын Морин хуурын чуулгын тоглолт болно. Тоглолт үнэ төлбөргүй. Хаяг: Сансарын аюулгүйн тойргийн Эвтэй дөрвөн амьтантай хөшөөний чанх хойно Манба Дацан хийд
Утас: 70154583, 98830330.
13.00
- Өвөрхангай аймгийн иргэдийн нэгдсэн золголт ''Монгол бөхийн өргөө''-нд болно.
15.00
- ''Уран хайчилбарын хөргүүд'' хэмээх аав, хүү хоёрын анхны хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ. Хаяг: Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Бага тойруу, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, ''Орд'' арт галерей.