8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-02-23 10:03:03

ХОНЬ - (3/21-4/19)

Амьдрал ахуйгаа цэгцлэх, шинэ ажил үйлс эхлэхэд тохиромжтой өдөр. Чухал ажлыг эхлүүлэх, азаа сориод үзэх, эрэл хайгуул хийх өдөр. Мөнгө санхүүгийн асуудал амжилттай шийдэгдэнэ. Биоэнергийн нөхөх эмчилгээ үр дүнтэй. Аян замд гарахад таагүй.

ҮХЭР - (4/20-5/20)

Сонирхолтой өдөр. Та идэвхи санаачлагатай байвал ямар ч зүйлийг хялбархан хийнэ. Аливаа асуудлыг шийдэхдээ хамт олноосоо дэмжлэг авч, санал бодлыг нь сонс. Стратегийн зөв төлөвлөлт хийсэн ажлыг эхлүүлж болно. Санхүүгийн байдал дундаж тул орлого зарлагаа тооцоорой.

ИХЭР - (5/21-6/21)

Хүч чадлаа дайчлан ажиллавал амжилтад хүрнэ. Эргэн тойрныхны санал зөвлөгөөг анхаарч сонсвол чухал мэдээлэл, сонирхолтой санааг олно. Өнөө тантай уулзах хүмүүсийг сайтар анхаар, учир нь тэдний дунд хожим нь таны амьдралд чухал нөлөө үзүүлэх хүн байна.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Шударга ёс, харилцан нийцлийг эрхэмлэх өдөр. Шүүх заргын асуудлыг эхлүүлэх, чухал бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажилд ороход ээлтэй сайн. Алдагдсан харьцаагаа сэргээх, гэр бүл болох, сэтгэлээ нээхэд сайн. Тууштай байвал амжилтад хүрнэ.

АРСЛАН - (7/23-8/22)

Идэвхитэй харилцаа холбоо, уулзалт амжилтад хөтлөх өдөр. Таны хүсэл зоригийг бусад хүмүүс, хамт ажиллагсад тухай бүрт нь ойлгож дэмжихийн зэрэгцээ түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлж чадна. Харин үдээс хойш сэтгэл санааны тэнцвэр алдагдаж болзошгүй тул биеэ хянаж бай. Нөхцөл байдлыг зөв дүгнэх чадвар суларна

ОХИН - (8/23-9/22)

Идэвхи санаачлагатай байх өдөр. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрүүлжүүлэх клубт эхлэн явах, холын замд гарахад сайн. Мэдээлэл туршлага солилцвол үр ашигтай. Сарны нөлөө ихэсч, биднээс ууч энэрэнгүй, өгөөмөр өршөөнгүй байхыг шаардана. Бусдад урам хайрла.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Идэвхитэй үйл ажиллагаанд муу. Урсгал дагах нь илүү ээлтэй. Өнгөрсөн амьдралаа цэгнэн дүгнэж, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүл. Мэдлэг туршлагаасаа,  бусадтай хуваалцах, эрдэм ном заах, оюуны хөдөлмөр эрхлэхэд сайн.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Сэтгэлд буй санаа зовнилоо тайлах цаг нь иржээ. Та нөлөө бүхий хүн, эсвэл дарга удирдлагадаа хандан нөхцөл байдлаа сайжруулах хүсэлт тавибал дэмжлэг авна. Хэн нэгэн танаар ямар нэгэн зүйлийг амлуулах бодолтой байгаа тул ухаалаг бай.

НУМ - (11/22-12/21)

Өдрийн эхний хагас чөлөөтэй бодож сэтгэх, уран зөгнөл төсөөлөлд автахад ээлтэй. Харин аливаа чухал ажил хэргийг үдээс хойш барьж авбал амжилттай хэрэгжинэ. Хамт ажиллагсад болон удирдлагадаа юу чадахаа харуулаарай. Эрүүл мэнддээ анхаарвал үр дүн сайтай байна.

МАТАР - (12/22-1/19)

Хариуцлагатай, тууштай ажиллавал амжилтанд хүрнэ. Худал хуурмаг бүхэн ичлэгдэж цэвэр ариун ёс ялна. Шинээр аливааг эхлэх нь таагүй тул өдөр тутмын ажилдаа анхаарлаа хандуул. Эд юм, бичиг цаасаа эмхлэн цэгцэл. Ном унших, гэгээрэл ухааралд тэмүүлэх сайн.

БУМБА - (1/20-2/18)

Өнөөдөр хариуцлагатай байх өдөр. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоотой байвал зохино. Учир нь таны авсан чухал мэдээлэл хожим нь аминд орно. Дээрээс танд хийж гүйцэтгэхэд амаргүй зүйлийг даатгах бололтой. Гэвч хичээж ажиллавал амжилтад хүрнэ. Мөн ажлын тайлан тооцоо нэхэгдэх магадлал буй. 

ЗАГАС - (2/19-3/20)

Таны зөн билэг хурцдаж, ер бусын онгод, сэтгэлийн хөөрөлд автана. Та хүсвэл бүхний учрыг олж чадна. Маань тарни унших, бясалгал үйлдэх, бурханд мөргөх, мацаг барихад сайн. Харьцаа холбоо идэвхижин, санхүүгийн байдал сайжирна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл