8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 1072 хувьцааны асуудлыг хэлэлцэнэ

2018-02-23 11:33:00

Засгийн газар ээлжит бусаар өнөөдөр 13.00 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцааг эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэх юм байна.

Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазарын хэлж буйгаар 1072 ширхэг хувьцаагаа зөв бүртгэж авсаны дараагаар эргэлтэд оруулах ажлыг эхлэх аж. 

Тэрбээр "Бүртгэж авах ажлыг санхүүгийн зохицуулах хороо хийнэ. Хувьцаагаа зараад эхлэх юм бол гадна, дотны янз бүрийн хүмүүс худалдаж аваад яг ягаан тасалбар болно. Үүн дээрээ бид болгоомжтой хандах ёстой. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Үндэсний төлбөр тооцооны төв, Хөрөнгийн бирж гээд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч гаргана. Таван толгойн 85 хувь нь төрийн мэдэлд байгаа. Харин 15 хувь нь иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшилд бий. Үүнийг бүртгэх шаардлагатай. Иргэдэд давуу эрхийн хувьцааг ямар үнэтэйгээр яаж гаргах талаар сайтар ярина" гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
б
ХЭЗЭЭ ВЭ УЛГЭР НЭЛЖ.СОНГУУЛД .ЯЛДАГАА БОЛИХ БОЛНО
2018/02/25 202.72.245.70
ЭНГИЙН БЖ БОЛОХГУЙ
ДИРЛОМАТ ТУРШЛАГАГУЙ АЖИЛЛАДАГ .
2018/02/25 202.72.245.70