“МCS пропертиз” компанийн барьж буй “Шангри Ла” барилгад өнгөрсөн 2014 онд гал гарч багагүй хэмжээний хохирол учирсан билээ. Галын улмаас барилгын гадна фасад, гурван өрөө л шатсан бөгөөд засвар үйлчилгээг дахин хийгээд энэ барилгыг хэвээр нь ашиглах бүрэн боломжтой хэмээн мэргэжлийн хүмүүс үзсээр өнгөрсөн ёслол төгөлдөр нээлтээ хийсэн. Тэгвэл “Шангри Ла”-д өнөөдөр дахин гал гарсан бололтой. Наад талын барилгаас нь хар утаа гарч байгаа цахим хэрэглэгчид мэдээлсээр байна.




