8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр үйлдсэн буян түм, живаагаар үржинэ

2018-02-23 11:47:05

Өнөөдөр шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиож байна. Монголчууд шинийн 15-ны дотор заслаа хийлгэж, ирэх жилийн өнгийг бэлгэдэн, амьдрал ахуйгаа даатгадаг билээ. Тэгвэл шинийн 8-нд үйлдсэн буян түм, живаагаар үрждэг талаар лам хуврагууд айлдаж байна.

Энэ өдөр гандан хийдүүдээр ном уншлага ихтэй, олны хөлд дараастай байгаа юм. Тухайлбал, өнөөдөр Авидын орон төвд Дарь эхийн мандал шива хурал хурж даллага авна. Мөн үргэлжлүүлэн Ногоон дарь эх хурал цанриглах юм байна. Мөн Манба Дацан хийдэд Их Манла, Манлын дончид, Манлын лхого хурах ажээ.
 
Түүнчлэн Тийн унжлагат шороон нохой жилийн засал, ном хурах цэнгүүн өнөөдөр 14:00 цагаас "Буянт ухаа спорт цогцолбор"- т болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Erdenedalai
Hurald dagan bayasii am bul 3
2018/02/23 202.9.40.16