8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх оноос ЭМД-аараа фитнест хамрагдах боломжтой

2018-02-23 11:50:34

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд Эрүүл мэндийн даатгалаараа фитнест хамрагдах боломжтой болно.

Өнгөрсөн оны долдугаар сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр даатгуулагчид уг үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т “шинжилгээнд хамруулах” гэсний дараа “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх  үйлчилгээнд урамшуулал олгох” хэмээн өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний төрөл дээр нэмэгдэж орсон. Хуулийн заалт 2019 оноос хэрэгжиж эхэлнэ. ЭМДаатгалаа тасралтгүй төлдөг ч үр шимийг нь тэр бүр хүртэж чаддаггүй иргэд эрүүл мэнддээ анхааран, спорт клубээр хичээллэх сонирхол байдаг. Тиймээс ЭМД-ыг хүртээмжтэй байлгах үүднээс зохицуулалтыг нийтийн болгох үүднээс, үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүст зориулсан өөрчлөлт” гэдгийг мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
m
delegrengui medeelel awmaar bna henees awah we
2018/02/23 202.179.31.113
Zochin
Yag zuv. Manai hun amiin targalalt undur tuvshind bn iim bolomjoor hangaval fitnesser hicheelleh humuus olon bgaa
2018/02/23 203.91.115.41