8o
Улаанбаатар хот
mobile menu

Шилийн богд руу зорчихдоо Дарьганга сумаар явахыг анхаарууллаа

2018-02-23 12:16:00

Жил бүрийн хаврын эхэн сарын шинийн 15-ны дотор иргэд Алтан-Овоо, Шилийн Богд уул руу гарч, хийморио сэргээхээр Сүхбаатар аймгийг зорих нь элбэг байдаг. Иймд орон нутгийн холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг гаргажээ.

Тодруулбал, Шилийн Богд руу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй цас их, зам даваа хаагдсан байгаа. Харин Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийлгэн зорчих боломжтой. Ингэхдээ автомашины аюулгүй байдлыг хангаж туулах чадвар сайтай автомашинтай явах, хүүхэд болон эмэгтэйчүүдийг авч явахгүй байх, аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл