8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмгөөлөгч Ц.Баасандоржийг 1 сая 920 мянган төгрөгөөр торгожээ

2016-01-28 12:42:00

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид холбогдуулан 2015 оны есдүгээр сарын 3-ны өдөр нөлөөллийн мэдүүлэг хөтөлж Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн.
 
Шүүхийн ерөнхий зөвлөл мэдүүлгийг хүлээн авч, өмгөөлөгч Ц.Баасандоржид холбогдуулан "...Шүүгч Х.Идэрийг хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нөлөөлсөн гэж үзэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
 
Тус шүүхийн 2016 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар "...Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй” гэж олон нийтэд мэдээлсэн үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч Ц.Баасандоржид хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” хэмээн үзжээ.
 
Үүний дагуу өмгөөлөгч Ц.Баасандоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 920 000 төгрөгөөр торгож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах хариуцлага хүлээлгэнэ гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хуульч
ийм зүйлийг шүүгчид нөлөөлсөн гэж үзэх юм бол өмгөөлөгч шүүх хуралдааны явцад юу ч ярьсан нөөлсөн гэж шийтгүүлэх юм байналдаа. хуулийг хэсэг бүлэг хүмүүсд нийцүүлж тайлбарладаг байдал эрх зүйт төрийн зарчмыг үгүй хийх үндэс нь болж байна. ингэж ярилаа гээ
2016/02/29 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment