8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлчүүдийн "Цасны баяр" болж байна

2018-02-24 12:00:00

Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа хийдэг уламжлалтай. Тэгвэл “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдах нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” өнөөдөр Хандгайтын Янзага зусланд болж байна.

Тус цасны баярт нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, НӨҮГ-ын нийт албан хаагчид оролцох юм. Мөн Нийслэлийн нийт иргэдийг “Цасны баяр”-т өргөнөөр оролцохыг  Хотын удирдлагууд уриалж байна.

“Цасны баяр”-т оролцох иргэдэд зориулж Хандгайт, Санзай чиглэлийн автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын өмнөх зогсоолоос иргэдэд үндсэн тарифаараа үйлчлэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл