8o
Улаанбаатар хот
mobile menu

Чингис хааныг доромжилсон зурагны асуудлаар Японы тал уучлалт гуйв

2018-02-24 10:50:00

Японы сар тутмын хүүхдийн комик сэтгүүлд Чингис хааны гараар зурсан хөрөг нийтлэгдсэн олны шүүмжлэлд нэлээд өртсөн билээ. Чингис хааны Хөрөгний духны хэсэгт эр бэлэг эрхтний дүрс зурсан аж. 

Тэгвэл өчигдөр буюу Баасан гарагт Токио дахь Монголын элчин сайдын яам Японы гадаад харилцааны яаманд уг зурагны асуудлаар албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн байна.  

Харин өчигдөр орой сэтгүүлийг эрхлэн гаргадаг Шогакукан компанийн төлөөлөгч Монголын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д. Батжаргалтай уулзаж уучлалт гуйсныг мэдээлжээ. Шогакукан компанийн вэб сайтад нийтлэгдсэн мэдэгдэлд “Чингис хааныг хүндэлдэг бүх хүмүүсийг гомдоох зүйл хийсэндээ бид гүн гүнзгий уучлал гуйж байна” хэмээн нийтлэгдсэн аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
тэмүүжин
Бид доромжлуулж ханалаа яагаад яагаад байнаа улс минь
2018/02/26 66.181.161.87