8o
Улаанбаатар хот
mobile menu

Фэйсбүүкийн элдэв сонжооноос болгоомжил

2018-02-24 14:25:00

Сүүлийн жилүүдэд цахим орчинд үйлдэх гэмт хэрэгтнүүдийн арга нарийсч энэ төрлийн хэрэг эрс нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж буй. Ялангуяа фэйсбүүкээр дамжуулан “Таны архины найзууд хэн бэ”, “Шагайн мэргэ” гэх зэрэг сонжоо, аппликэйшнээр нууц үгээ алдах эрсдэл байгааг ЭЦА-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сануулав.

Он гарсаар нууц үгээ алдсан иргэдийн гомдол цагдаагийн байгууллагад цөөнгүй ирэх болсон гэнэ. Иймд элдэв сонжоо тоглохгүй байх, нууц үгээ латин үг, тоо хослуулан хийх зэрэг учирч болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл