УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хууль бусаар хуралдаж, намын удирдах эрхийг авсан, намаа хагалан бутаргасан гэх үндэслэлээр МАХН-аас хөөгөөд байгаа. Мөн Улсын дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан. Тэгвэл түүнийг Ардчилсан намд элсэхээр тохиролцсон гэх мэдээлэл гарах боллоо. Тодруулбал намрын чуулган завсарласан энэ өдрүүдэд МАХН-аас хөөгдсөн гишүүн болон АН-ынхан сэм уулзах болсон гэнэ. Ингэж уулзахын учир нь О.Баасанхүүг намдаа авах эсэх асуудлыг АН-ын удирдлагуудын түвшинд яригдаж эхэлсэн гэдгийг эх сурвалж онцолжээ.
О.Баасанхүү АН-д харьяалагдана
2018-02-25 11:55:00