8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: Ганцаараа яваа охид, сурагчдыг дээрэмдсэн хэрэг сүүлийн үед нэмэгджээ

2018-02-25 12:15:00

Ганцаараа яваа охид, сурагчдыг дээрэмдсэн хэрэг сүүлийн үед нэмэгдсэн байна. Баянзүрх дүүргийн XXIII хорооны Баатархайрханы гудамжинд байрлах “Асгат хайрхан” гэх дэлгүүрээр үйлчлүүлээд гарч явсан охины хоолойг боон эд зүйлийг нь авч зугтахыг завдсан хэрэг гарсан байна. Хэргийг хөдөлгөөнд эргүүлийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулжээ. Мөн тус дүүргийн “Элбэрэлт ээж" цэцэрлэгийн гадна хичээлээ тараад гэртээ харих гэж явсан 14 настай хүүг зодож, гар утас, хэтэвчийг нь дээрэмдсэн байна.

Иймд эцэг эхчүүд хүүхдүүдээ оройн цагаар ганцаар нь гадагш гаргахгүй байх, хараа хяналтаа сайжруулхыг анхааруулав.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл