8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна

2018-02-25 13:20:00

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх анхны албан ёсны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д айлчлал хийж, тус улсын Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн  ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн айлчлалын хүрээнд хэд хэдэн асуудал шийдвэрлэсэн билээ.


Тэгвэл Ерөнхий сайд хоёр дахь гадаад айлчлалаа  БНХАУ-д хийхээр болжээ. Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд БНХАУ-д айлчлал хийх тов гарсан байна. Одоогоор айлчлалаар ямар асуудал, хэлэлцээр хийх нь тодорхойгүй байгаа аж.

Ямартай ч, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн энэ сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлал нь Монгол улсын Ерөнхий сайдын тус улсад хийх албан айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог гэдгийг ЗТХЯ-наас тодотгосон юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Manaid uil ajillgaa yavulj baiga buh urdaas baraa tataj amidarch baigaaga bugd martaad muuldag humuusdee
2018/02/27 66.181.164.73
zochin
sain baina manaih urd hurshteigee dotno baij mongol uls hugjinu. Delhiin buh uls hyatadtai dotno nairsag hariltsaatai baihiig husdeg. manaih esregeerei urd hurshuu tulhdeg zantai
2018/02/27 66.181.164.73
Bi
Guilga hiihee "Ailchlal Hiine" gedeg boljee.
2018/02/26 69.181.24.109
Bud
Tegeed khurdkhan shig 5 tolgoi, 260km tomor zamaa l tokhirood ajil khereg bolgoroidoo! Bas 1 ni tank yariad 10 jil bolbol ene uls baikh esekh ni ergelzetei bolno shyy! Manai nyyrsiig gantskhan China l
2018/02/25 27.123.214.102