8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ

2018-02-25 16:48:57

Монгол Улсад ХДХВ-ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж, 2017 оны байдлаар ХДХВ/ДОХ-ын 249 тохиолдол бүртгэгдээд байна. “Монгол Улсад халдварын тоо бага мэт харагдаж байгаа ч хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг.

ДОХ-ын тархалт өндөр хоёр улсын дунд байрладаг зэрэг нь ихээхэн эрсдэлтэй бүс нутгийн тоонд оруулдаг аж. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ДОХ-ын халдвартай 249 иргэн бүртгэгдээд байгаагийн 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Үүний 79,2 хувь нь бэлгийн цөөнх хүмүүс байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Насны хувьд 20-44 насныхан буюу 56 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Харин Монгол Улс ХДХВ/ДОХ-оор нас барагсдын тоогоороо Азийн хүн ам олонтой улс орнуудын жагсаалтад багтжээ. Энэ талаар “Asia News” мэдээлсэн байна.

Тус мэдээлэлд “Дэлхий дахинд ХДХВ/ДОХ-оор нас барагсдын тоо сүүлийн жилүүдэд идэвхитэй буурсаар байгаа ч энэ өвчнөөр нас барагсдын тоо нэмэгдсээр байгаа юм. 2010 онд Азид ХДХВ/ДОХ-ын улмаас нас барсан 240 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол 2016 онд энэ тоо 170 мянга болж цөөрчээ.

НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс өнгөрөгч сарын сүүлээр гаргасан судалгааны тайлангаас харахад Ази Номхон далайн бүс нутагт ХДХВ/ДОХ-той 5.1 сая хүн байгаагийн 2.4 сая хүн эмчилгээ хийлгэн, тогтмол эмчийн хяналтад байгаа юм.

Жагсаалтаас харахад хамгийн их хүн амтай Хятад улс ХДХВ/ДОХ-той хүмүүсийн талаарх мэдээллийг тайланд дурьдаагүй байна. Хятад улсад ХДХВ-тэй 430 мянгаас 1.5 сая хүртэлх тооны хүн байж магадгүй гэсэн тооцоог НҮБ-ын мэргэжилтнүүд албан бусаар гаргасан байдаг.

Харин хүн амын тоогоор Азидаа хоёрдугаарт бичигддэг Энэтхэг улс ДОХ-оор нас барагсдынхаа тоогоор жагсаалтын хамгийн эхэнд бичигдэж байна. Энэ нь, 2016 онд тус улсад 62 мянган хүн ДОХ-оор нас баржээ. Мөн Энэтхэг нь ДОХ-оор нас барагсдынхаа тоогоор Өмнөд Афирк болон Нигер улсын ард бичигджээ.

Индонези улс ДОХ-оор нас барагсдын тоогоороо Азид эхнээсээ хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсад 2016 онд 38 мянган хүн энэ өвчнөөр нас барсан харамсалтай дүн байдаг.

Тайланд улс 2016 онд ДОХ-оор нас барагсдын тоогоороо Азид гуравдугаарт бичигдсэн бөгөөд ойролцоогоор 16 мянган хүн нас барсан байна.Тус улс нь 2023 он гэхэд ХДХВ-ийн тархалтыг бүрэн зогсоох зорилтыг өнгөрсөн онд дэвшүүлсэн юм.

Вьетнам улсад 2016 онд 8000 орчим хүн амиа алдсан бол Мьянмар болон Малайз улсад 7000-7800 хүн нас баржээ. Түүнчлэн Пакистан улсад 2016 онд 5500 хүн ДОХ-оор нас барсан дүн гарсан бол Камбож 1800, Бангладеш 1700, Непалд 1000 орчим хүн тус өвчнөөр өөд болсон байна.

Монголд 2016 онд ДОХ-оор 100 орчим хүн нас баржээ. Энэ нь сүүлийн арван жилд ХДХВ/ДОХ-ын тал дээр ямар нэг ахицтай өөрчлөлт гараагүйг илтгэж байгаа юм” гэжээ. Хүн амын тоогоор нь харвал манай улсын хувьд энэ тоо тийм ч бага биш юм. Учир нь Азийн 50 орчим улс орноос ХДХВ/ДОХ-ын тоогоор өндөр улс орнуудын жагсаалтад Монгол 14-т бичигдсэн нь цаашид энэ аюулт өвчний эсрэг үр дүнтэй ажлууд хийх шаардлагатайг сануулж буй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
DOH-toi 249 hunees 100 ni nas barsan yumuu.
2018/02/27 103.10.21.38