8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахим гэмт хэргийн золиос болохоос сэрэмжлүүлэв

2018-02-25 16:54:05

Иргэдийн цахим орчин дахь хэрэглээ нэмэгдэх тусам үүнийг дагасан янз бүрийн эерэг сөрөг үр дагавуур гарах болсон. Тухайлбал, “Урьдчилгаа болгон иргэн танд чек илгээж байна, үлдсэнийг нь авахын тулд та татвар, шимтгэл, шуудангийн зардал төлөх ёстой” зэргээр тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлэхийг хүсдэг гэнэ. Энэхүү залилангийн арга улам бүр нарийсаж хил хязгаар, нас хүйсээс үл хамааран энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд эд хөрөнгө, мөнгө санхүү, нэр төрөөрөө хохирсон олон үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Ихэнхдээ иргэд өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж цахим шуудан фэйсбүүкийн нууц дугаар болон бусад мэдээллээ алддаг гэнэ.Тиймээс иргэд хэн болох, хаана оршин суудаг, аль улсын иргэн болох нь тодорхойгүй этгээдтэй цахимаар танилцаж харилцах, санхүүгийн ямар нэгэн идэвхтэй харилцааг үүсгэхгүй байхыг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсээс сэрэмжлүүлсж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
эээ...
Хөгжиж дэвжиж ч чадахгүй хэцүү ч юмаа даа.
2018/02/25 202.179.25.228
Хм
Ухамсаргүй ард түмэн хяналтгүй төр 2...
2018/02/25 202.179.25.228