8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-02-26 08:57:00

09.00

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Tамгын Газар, Конрад-Аденауэр Сан, “Хөгжил-Ардчилал” ТББ хамтран “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулна. Хэлэлцүүлэгт төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцохоос гадна эрдэс баялгийн салбарын судлаачид, мэргэжилтнүүд оролцоно.

11.00

  • Банкнаас бусад санхүүгийн салбаруудын 2017 оны жилийн эцсийн тайлан тэнцэл нэгтгэгдлээ. Үнэт цаасны зах зээлийн багтаамж түүхэн дээд хэмжээнд хүрсэн, даатгалын хураамжийн орлого 26.1, нөхөн төлбөр 31.9 хувиар өссөн, ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт зээлийн нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлсэн, ХЗХ-дын олгосон зээл сүүлийн 9 жилд байгаагүй хэмжээнд хүрч, чанаргүй зээл 22 хувиар буурсан талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийнэ. 
     
  • Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  'Шүүгчийн ёс зүй, хариуцлага' сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.
     
  • Гадны тусламжтай баригдсан олон нийтийн байгууллагын өмчийг хэсэг бүлэг хүмүүс луйвардаж, Төрийн өмчийн хороогоор хууль бус тогтоол гаргуулсан талаар Батлан хамгаалахад туслах нийгэмлэг мэдээлэл хийхээр хурал зарлав. Хэвлэлийн бага хурал Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд болно. 

12.00

  • Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын 'Улаанбаатар лиг' сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн 'Буянт Ухаа' спортын ордонд эхэллээ. Нээлтийн ажиллагаа энэ цагт болно.
     
  • ''Зууны мэдээ'' сонины Үндэсний мэдээллийн төвд 26 настай хүүгээ бусдын гарт алдсан эх шүүх хурлын талаар мэдээлэл хийнэ.
     
  • ''Би эндээс явахгүй'' жүжгийн уран бүтээлчид Улсын драмын эрдмийн театрт шинэ бүтээлийнхээ талаар мэдээлэл хийнэ. 
  • Цагдаагийн Ерөнхий газарт

    2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр СХД-т үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга мэдээлнэ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл