8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Хүрэлбаатар: Шоронд хийчээд одоо юунаас айгаад байгаа юм бэ

2018-02-26 09:23:00

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг захилагчаас нь бусдыг илрүүлээд байгаа. УДШ-ээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутайд тооцож, чанга дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих шийдвэр гаргасан. Хэргийн захиалагч , дамжуулагч нарыг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байгаа.  Хоёрдугаар сарын 12-нд МҮОНРТ-ээр С.Зориг агсны хэрэгтэй холбоотой нэвтрүүлэг гарсан. Мөн С.Зоригийн амь насыг  хөнөөсөн хэргийг гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат хэдхэн хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Энэ талаар Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатартай ярилцлаа. 

-Хоёрдугаар сарын 12-нд МҮОНРТ-ээр С.Зориг агсны хэрэгтэй холбоотой нэвтрүүлэг гарсан. Мөн Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Ямар учиртай нэвтрүүлэг гарч эхлэв?

-Хоёрдугаар сарын 12-нд МҮОНРТ-ээр Г.Эрдэнэбат прокурорын хэлээд байгаа цогц нэвтрүүлгийн нэг нь цацагдсан. Мөн өнгөрсөн жил Ц.Амгаланбаатар хэргээ хийсэн талаар ярьсан нэвтрүүлэг мөн гарсан. Яг тэр дүрсүүдээ ашиглаад нэг сэтгүүлч оршуулгын газар очиж зогсоод , С.Зориг агсны талаар кино шиг нэвтрүүлэг хийсэн байна лээ.Тэр нэвтрүүлгийг хийхдээ С.Зориг агсны цус нөжтэй зураг хөргийг үзүүлээд кино шиг юм хийсэн. Нэвтрүүлгийн цаад санаа нь хэрэгт холбогдсон эдгээр хүмүүс шийдчихсэн алуурчид шүү гэсэн мессэж өгөх гэсэн зорилготой гэж ойлгосон. Хамгийн сонирхолтой нь тус нэвтрүүлэг төгсөхдөө “Үзэгч таны бодлоор энэ хэргийн захиалагч хэн бэ?” гэсэн асуултаар дуусч байгаа юм. Хэргийн захиалагчийг үзэгчид олдоггүй юм. Тагнуул, шүүх нь энийг тогтоох ёстой. Миний дүү хүн алаагүй гэж би хэзээ ч ярьж байгаагүй. Харин бүх баримтаа ил болгочих, энэ хэргийг ил болго. Шүүх прокурорынхон ярихдаа бүх зүйл баримттай, нотолгоотой гэж ярьдаг. Гэтэл нүдэнд харагдах ямар ч нотолгоо байхгүй

Гурван шатны шүүх хурлаар энэ хүмүүсийг бүгдийг нь яллаад шоронд хорьж байгаа. Гэтэл Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн сүүлийн үед энэ хэргийн талаар цогцоор хэвлэлд цацаж эхэллээ. Хэрэгтэн гэж үзээд таслаад шоронд хийчээд одоо юунаас айгаад юм бэ. Шоронд хийчээд одоо юунаас айгаад хойноос нь элдэв ярилцлага, нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ.

Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн энэ сарын 21-ны "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө “Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бүлэглэн айлын гэр шатааж, дөрвөн хүний аминд хүрсэн гэж ялласан. Цахилгааны утаснаас гал гараагүй, шинжилгээгээр цахилгааны утас нь гэрийнх нь гадна хэдэн метрийн цаана нэлээд хол тасарчихсан байсан” гэсэн утгатай зүйл ярьсан байна. Гэтэл энэ хэрэг гарч байх үед Эрдэнэтийн онцгой байдлын газраас гаргасан галын нотломж надад байна. 

-Тухайн үед гарсан галын нотломж дээр юу гэсэн байсан юм бэ?

-Энэ нотломж дээр тухайн гал цахилгааны ашиглалтын буруугаас болж гарсан гэсэн дүгнэлт гарсан. Түүнээс биш цахилгааны утас тасарсан байсан энэ тэр гэсэн зүйл байхгүй. Гэтэл Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат Эрдэнэтийн онцгой байдлын Эрдэнэтийн онцгой байдлын газрын галын нотломжийг үгүйсгэж ярьсан байна. Энэ хүнд ингэж ярих эрх байхгүй. Галын мэргэжлээр мэргэшээд ахмад цол автлаа ажилласан онцгойгийн ахмад Б.Хашчулуун гэж хүний гаргасан галын нотломжийг хэн нэгэн хөндлөнгийн прокурор үгүйсгэж ярих эрх байхгүй. 

-Тус нэвтрүүлгийн үеэр хоёр гурван эмэгтэй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэрэгтэн мөн байна гэж гэрчилсэн. Хэрэг гарсаны дараах ам зурагтай, гэрчүүдийн мэдүүлэг таарч байгаа юм уу?

-Тухайн үед буюу 20 жилийн өмнө байрны гадаа  сууж байсан гурван эмэгтэй гэрчлээд зургийг нь хараад энэ хүмүүс мөн байна гэж тэр нэвтрүүлэгт яриад байгаа  юм. Туршлагаас үзэхэд, нэг ангид хамт сурч байсан хүүхдүүд 20 жилийн дараа уулзахад бие биенээ танихгүй тохиолдолд маш олон байдаг. Гэтэл тус гурван эмэгтэй байрны гадаа харсан хүнээ 20 жилийн дараа хараад шууд энэ хүн мөн гэж зааж байгаа нь яагаад ч итгэл үнэмшил төрөхгүй байгаа юм. Харин энэ гурван эмэгтэй биш, Б.Булган үүнийг гэрчлэх ёстой. Амьд гэрч байна шүү дээ.  Жинхэнэ гэрчийг шүүх хуралд ч оруулахгүй байж, яагаад гадаа гудамжинд  сууж байсан хүмүүсийн хэлснийг нотолгоо болгож байгаа юм бэ. Хэрэг гарсан даруйд зурж Б.Булганы өгсөн ам зурагаар бол эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан гэж зурсан байдаг. Гэтэл Б.Содномдаржаа манай дүү Т.Чимгээгээс хамаагүй өндөр. Тэгэхээр ам зураг мөн л зөрөөд байгаа юм. Хэрэг гарсанаас хойш 20 жилийн дараа гэрч биш Б.Булганаар дахин ам зураг гаргуулсан байна. Тус зургийг  яг хөрөг зураг шиг зурсан. Манай дүүг баривчлах үед гэрт нь байсан бүх зургийг хурааж авсан. Тэр зургийг манай дүүгийн гэрээс хурааж авсан альбомноос харж зурсан зураг гэж бодож байгаа.

-Танай дүүг энэ хэрэгт сэжиглэгдэж эхлэх үед гэр бүлийн хүмүүст дарамт шахалт ирдэг гэж хэлж байсан. Одоо та нарт ямар нэгэн дарамт шахалт ирж байна уу?

-Үгүй. Өмнө нь их бага хэмжээгээр дарамт шахалт ирдэг байсан. Утас, чагнах ард урдаас мөрдөх зэрэг зүйл байсан. 
-Танай дүүгийн биеийн байдал сайнгүй байгаа гэж сонссон. Та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Манай дүүгийн бие маш муу байгаа. Нойр булчирхай нь маш их өвддөг. Нойр булчирхай гэдэг бол зүгээр нэг ханиад биш шүү дээ. Мөн үүнээс гадна манай дүү бөгтгөр болсон, нуруу нь маш их өвдөж байгаа гэсэн. Шоронгийн дүрэм нь юм уу, байнга бөгтийлгөж суулгадаг гэсэн. Өдөржингөө юу ч хийлгэхгүй, хагас бөхийлтийн байдалтай суулгаж өнждөг гэсэн. Маш их сэтгэл санааны дарамтад байгаа. Миний дүүг хоригдож байх хугацаанд Т.Чимгээгийн том охин нь автын ослоор өнгөрсөн. Бид талийгаач охиныхоно ажил явдалд оролцуулаач гэж гуйсан боловч оролцуулаагүй. Хууль шүүхийнхэн хүнлэг бус хандсан.  Дүүгээ хилс хэргээр ял авсанд маш их гомдолтой байгаа. Т.Чимгээг гүтгэх нөгөө үндэслэл нь болохоор одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө  Ц.Амгаланбаатар манай дүүгийн гэрээс гурван ширхэг бурхан хулгайлсан юм байна лээ. Тэгэхээр нь манай дүү цагдаа, шүүхээр нэлээд явсан гэсэн. Үүнээс болж өс санаж манай дүүг хилч хэрэгт гүтгэсэн.  Үүний үнэн мөнийг олохын төлөө эцсээ хүртэл явна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Эд нар ч яахав, захиалагчаа Ш.Отгонбилэг гээд хэлчихсэн байлгүй дээ. Харин цаад эзэн нь хэн байх вэ гээд шалгаж байгаа байх. Иймд Ц.Нямдорж нтр тэр шалгах ажиллагаанд саад болохгүй байвал зүгээрсэн.
2018/02/27 202.9.42.1
ergen
ene hediig hun alsan gedegt neg l unemshij ogohgui l bna daa
2018/02/26 66.181.160.32
зочин
олон захиалагч дамжсан бол ч хэцүү дээ дунд гинжийг нь таслаад 1-2 хүнийг нь нухцан л бга
2018/02/26 139.5.219.226
зочин
худалч хүний нээрээ олон гэдэг шиг гэмтэй хүн би тэгээгүй ингээгүй л гэж хэлдэг л бхгүй юу ор үндэсгүй вмаар хүнийг гүтгэнэ гэж бхгүй бид чинь ардчилсан нийгэмд амьдарч бна халтар хэджн төгрөгний төлө
2018/02/26 139.5.219.226
иргэн
Булган гэж нэг жинхэнэ дүүрчихсэн тэнэг авгай байнаа.Дээрээс нь Зоригийн дүү Оюун гэж бас нэг эргүү авгай. Алуурчдын хажууд өчнөөн жил суучаад юу ч мэддэггүй олигтой хөөцөлдөхчгүй Мангар авгай.
2018/02/26 202.179.25.228
Алуурчдыг эсэргүүцэж байна
ХҮРТЭХ ЁСТОЙГОО Л ХҮРТЭЖ, ӨӨР ЮУ ХҮРТМЭЭР БАЙГААН АЛУУРЧИДАА
2018/02/26 137.74.169.241
Гахайнууд
ЖИНХЭНЭ УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛЬ. ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХАНГ БҮҮ УЛСТӨРЖҮҮЛ
2018/02/26 176.10.99.200
Зочин
ЭНЭ МУУ ОДОО МОНГОЛ ТӨРИЙГ ҮГҮЙСГЭДЭГ ХЭН БЭ. ИЙМ ШААРНУУДЫГ ЦААЗЛА, НИЙГМИЙГ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛД УРИАЛАН ДУУДСАН ШААР
2018/02/26 176.10.104.243
Зочин
Балиар алуурчидын гэр бүл. одоо зайлаа. алуурчин л бол алуурчин
2018/02/26 65.19.167.131
Zochin
Zahialalch ni Elbegdorj
2018/02/26 83.254.110.136
muu nowshiin aluurchid
uchraas shalgaj l bgaa bh. aluurchdiig n barichihsan hoino hereg udahgui ilreh n todorhoi shuudee
2018/02/26 77.247.181.165
muu nowshiin aluurchid
medeej batuul bulgan 2 hamaatai baij taaraa. ene humuus l alsan ed l buh uneniig helchihwel hereg ilrene gej bodogdood baihiin. ene hed hellee gehed bas notloh heregtei. huuliinhan teneg humuus bish
2018/02/26 77.247.181.165
wwww
ene heregt shuud Batuul Zorigiin ehner Bulgan 2 holbootoi Buhel buten amid gerch ehner boloh Bulgan baihad haana bna aa.
2018/02/26 202.131.235.242
харамсаж байна
Энэ ч их сэжигтэй илрүүлэлт болсон гэдэгтээ санал нэг байна. Монголын хуулийнханд ч их НО байна даа
2018/02/26 64.119.17.179
zochin
zahialagchiig nuuh gej ene Niamdorj bujignuulaad baihaa yum Hereg bol notlogdson
2018/02/26 103.229.121.243
П.Дамаан
Шийтгүүлсэн хүмүүсийн ах дүү садангууд байтугай жирийн иргэд бид энэ тун сэжигтэй шүүх ажиллагаа болсон гэдгийгтовтодорхой мэдэж байгаа шүү дээ.
2018/02/26 103.26.193.235
  • Recent
  • Most Read
  • Most Comment