8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: УИХ коммунист, фашист дарангуйллыг өөхшүүлдэг газар боллоо

2016-01-28 13:19:00

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч УИХ-дахь МАН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авлаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай , үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг зөрчсөн асуудлыг хүч түрэн хэлэлцэж байгааг цөөнхийн гишүүд эсэргүүцэв.

УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ дарга байнга хууль зөрчиж байгаа. Энэ нь Д.Ганбат даргад халдварласан байна. УИХ-ын тамгын газраас үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зөрчсөн нь тогтоогдсон тул саналаа ирүүлнэ үү? гэсэн бичиг дээд шүүхрүү явуулсан. Дээд шүүхээс тусгайлан гаргах санал байхгүй гэж хариу ирүүлсэн. Хууль зөрчсөн гэж санал ирүүлээгүй. УИХ-ын тамгын газрын дарга хууль зөрчсөнийг тогтоодог хүн мөн үү? УИХ-ын тамгын газрын дарга УИХ-ын гишүүн хууль зөрчлөө гээд огцруулах асуудлыг оруулж ирдэг болох уу? УИХ-ын тамгын газрын дарга шүүгч болчихов уу?  Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг хуулиар тодорхойлсон байдаг, гэмт хэрэг үйлдсэн, хууль зөрчсөнийг эрх бүхий байгууллага тогтоосон эсхүл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол энэ асуудлыг эхлээд үндсэн хуулийн цэц бүрэлдэхүүнээрээ хэлэлцдэг хуультай. Энэ мэт маш олон хуулийг зөрчиж байгаа учраас завсарлага авч байна гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “ Би 25 жил юуны төлөө явснаа ойлгохоо байлаа. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж үндсэн хуулийн нэгдүгээр зүйл дээр бичсэн байдаг. Хууль зүйн байнгын хороо хууль сахиулах ёстой байтал, хууль зөрчсөн санал оруулж ирж болохгүй. Энэ УИХ коммунист, фашист маягийн дарангуйллыг өөхшүүлдэг газар боллоо. Ийм хүчирхийлэл Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх даргын үед ч байгаагүй. УИХ-ын дарга дээр цэц хэрэг үүсчихсэн байгаа учраас хурал удирдвал сонирхолын зөрчил үүсэх гээд байна. Энэ улс эх орон чинь юу болж хувираад байна, ардчилал юу болж байна. Та нарын дараагийн УИХ үүнээс аюултай юм хийгээд эхэлбэл яах вэ? Энэ коммунист, фашист газарт чинь суухад агаар бөгчимдөөд байна. Хонхны дуугаа энэ оруулж ирээд дуулаач ” гэж байр сууриа илэрхийлэв. Мөн гишүүн Я.Содбаатар “Үндсэн хуулийн эргэлт хийх гэж байна. Хуулийн ТМС төгссөн Д.Ганбат, З.Энхболд хуулийг жинхэнэ завхруулах гэж байна. УИХ-ын дарга байнга хууль зөрчдөг болсон. Хууль зөрчсөн асуудал нь Үндсэн хуулийн цэцэд очихоор одоо цэцийг самарч эхэлж байна” гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bodit baidlyg yag onoj, onovchtoi heljee. Bid iim l ul medegch /AH-n/ naryg songosondoo gutaj baina. Dahin ene hulgaich naryg songohgui baihyg ard tumendee urialiya!
2016/05/20 103.17.108.42
Zishin
Ene hun zuw yum heldeg sain uls tursh demjij yvdg
2016/01/29 103.17.108.42
Bi AN-iig demjdeg. Gehdee ene nyamdorjiin ugiig sonsoj baihad iluudehgui uildel ih garah bolloo. Ene tur zasag udirdaj baigaa AN er ni yu bolood bainaa.
2016/01/28 103.17.108.42
zochin
Ene tur uy l bolood bn daa oilgohoo bailaa. hymraad irheer gemt hereg usdug gej unen umdaa. yduurhaar deerem gemt hereg hiih boldog um bainal da
2016/01/28 103.17.108.42