8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗЦГ: Хүн гэмтсэн, гэмт хэргийн шинжтэй 158 осол бүртгэгджээ

2018-02-26 10:27:14

Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 2-22-ны өдрүүдэд 5175 дуудлага мэдээлэл хүлээн авч, 1804 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэжээ. Дээрх хугацаанд хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 158 осол бүртгэгдсэн байна.

Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 11340 зөрчил илрүүлжээ. Үүнд:

  • Гэрэл дохио зөрчсөн 392,
  • Хурдны зөрчил 448,
  • Нэгдүгээр эгнээний зөрчил 10640,
  • Түр зогсох журам зөрчсөн 1750 зөрчлийг баталгаажуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн байна.

Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн бүрэлдэхүүнээр, ХСИС-ийн 172 сонсогчийг хамгаалалт зохицуулалтад татан нийт 661 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл