8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбогдуулан Ч.Ганзориг, н.Мөнхжаргал нарыг яллагдагчаар татжээ

2018-02-26 11:56:00

"ХОМ-ээ мэдүүлээгүй СЕХ-ны гишүүн Б.Билэгтэд хариуцлага хүлээлгэнэ"

АТГ-аас энэ сард  хийсэн шалгалтын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. АТГ-ын өнөөдрийн мэдээллээр төрийн өндөр алба хашиж буй болон төрийн холбогдох албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусгавар болсон, мөн авлигын төсөөллийн индексээр манай улс сүүлийн хоёр жилийн хугацаанд 31 байраар ухарсан талаар мэдээлэл хийлээ. 

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг дараах мэдээллийг өгөв.

  • Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуульд заасны дагуу улсын хэмжээнд нийт 40.073 төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ёстой байсан. Эндээс хуулийн хугацаанд 40.067 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан байна. Авлигатай тэмцэх газарт төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 272 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэх ёстой. 271 өндөр албан тушаалтан мэдүүлгээ АТГ-т бүртгүүлсэн. 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт байгаа юм. Тодорхой шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй. АТГ хуульд заасан үүргийг сануулж СЕХ-ны дарга болон эрх бүхий албан тушаалтанд удаа дараа мэдэгдсэн боловч Б.Билэгт нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй. Түүнээс гадна Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр нар мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй бол Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захирал Я.Батсайхан нар хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн байгаа. Тэгэхээр нэр дурдсан 6 албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэстэй. Тиймээс хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх ёстой.
  • 2017 онд мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой зарим нэг үзүүлэлтүүдийг та бүхэнд тусгайлан танилцуулъя. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 58.2 хувиар өссөн. Мөрдөн шалгасан хэрэг 81.7 хувиар өссөн байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлын хэмжээ мөн өссөн. 84 хувиар өссөн. Үүнтэй зэрэгцэн хохирол нөхөн төлүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэн хамгаалах ажиллагааны дүн ч бас өссөн байгааг та бүхэн дэлгэцээс харж байна. АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн, 29.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Шүүхээс 7.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гарсан. Ингэхээр нийтдээ 11.201.118.981 төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлсэн байна.  
  • 2018 оны эхний 2 сарын байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. 31 хэргийг хэрэг бүртгэлийн хэрэг хаах саналтай, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн. Шинээр 19 эрүүгийн хэрэг хүлээн авсан байна. Одоо 237 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
  • АТГ 2018 оны эхний 2 сарын байдлаар нийт 44 хүнд холбогдох 34 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Энэ 34 хэргээс 21-ийг нь 2018 оны 2 дугаар сард шилжүүлсэн байна. Гэх мэтээр гааль, нийгмийн даатгал, цагдаа, аймаг орон нутгийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудад холбогдох 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Үүний зэрэгцээ цагдаагийн алба хаагчид холбогдох хэргүүдийг шилжүүлсэн байна.

“УИХ-ын 2 гишүүн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг зарж борлуулсан тухай мэдүүлсэн”

Оффшортой холбоотой дараах мэдээллийг өглөө. 

"Оффшор бүсэд данс, компани эзэмшдэг, бүртгэлтэй бол түүнийгээ мэдэгдэж, мэдээлэх хуульд заасан хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр дуусна. Хууль үйлчилж эхэлснээс хойш Засгийн газар 2 удаа тогтоол гаргасан талаар өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хугацаа сунгагдсан. АТГ дур мэдэн хугацаа сунгаж байгаа асуудал байхгүй.

Хуулийн дагуу УИХ-ын 2 гишүүн, Монгол банкны 1 албан тушаалтан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж, борлуулсан тухай мэдүүлсэн.

УИХ-ын 1 гишүүний Сингапурт суралцдаг хамаарал бүхий этгээд, Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ЕКГ, Сингапур дахь ЭСЯ-нд ажиллаж байгаа 11 албан тушаалтан, Гаалийн ерөнхий газар, АТГ-ын тус бүр 1 албан тушаалтны хамаарал бүхий этгээд Хонконг, Ирландад ажиллаж амьдарч байгаа тул банканд данс эзэмшиж байгаа талаар мэдэгдсэн.

Нийт 17 албан тушаалтан хамаарал бүхий этгээдүүдийн оффшор бүсэд бүртгэлтэй данс, аж ахуйн нэгжийн талаар мэдүүлж, мэдэгдсэн байна" гэлээ.

Мөн "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбогдуулан Ч.Ганзориг, н.Мөнхжаргал нарыг яллагдагчаар татсан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эрдэнэтийг аврахын төлөө зүтгэснийхээ төлөө хэлмэгдсээр байх уу?
Эрдэнэтийн илчлэгдээгүй үнэн http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00
2018/04/27 64.119.16.111
GOK
Naad Munkhjargal chini buur tasarsan amidarltai hun shuu. Medeej Ganzorig ih mungu idsen dee GOK--s
2018/02/27 203.91.115.42
Иргэн
МАН-ы хулгайчуудын хуйвалдаан байсан л байж таараа. Авилгачид зээлийн баталгаа, гарын үсгээ хэдэн сая доллараар зарсныг тодруулчихвал АТГ-ын гавъяа тэр болох байх даа
2018/02/26 202.5.196.34
иргэн
За ингээд Ганзориг Мөнхжаргал хоёроор туг тахиад томчууд нь үлдэх замаа заслаа даа
2018/02/26 103.229.123.17