8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Мөнхшүр: 60 настай иргэнийг онц хэрцгийгээр амийг хөнөөсөн этгээдийг цагдан хорьсон

2018-02-26 12:44:00

Сонгинохайрхан дүүрэгт 61 настай эрэгтэйг 30 орчим удаа хутгалж амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хэрэг нь энэ сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан аж. Талийгаач нь тус тоотод оршин суудаг, 61 настай эрэгтэй иргэн “Б” гэгч бөгөөд түүнийг ойролцоогоор 30 орчим удаа хутгалж амь насыг онц хэрцгий аргаар хохироосон байдалтай байсан аж.  Гэмт этгээд үйлдлээ нуун далдлах зорилгоор талийгаачийг орон гэртэй нь галдан шатаахыг завдсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргон зугтсан гэдгийг ЦЕГ-ын  хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр онцолсон юм.  Улмаар хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан этгээдийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж хоёрдугаар сарын 22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумаас дайчлан баривчилсан байна. 

Холбогдогч этгээд нь Ховд аймгийн харьяат бөгөөд эрэгтэй 47 настай “Г” гэх,эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө хулгайлах болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан нэгэн аж. Уг гэмт хэргийг архидан согтуурсан үедээ үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан мэдүүлэг өгсөн байна. Одоо хэргийн холбогдогч этгээдийг Цагдан хорих 461-р ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МОНГОЛ ЯЛНА
ХУЖАА ХӨГШИНИЙГ МАЛ ӨРӨЛДӨГ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЗАЛУУ ЯЛЖЭЭ.
2018/02/26 202.179.25.22