Сар шинийн баярын дараа Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд мөргөж, хийморио сэргээх хүмүүсийн тоо шинийн 15-н өдрийг хүртэл тасардаггүй.
Иймд орон нутгийн холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, Шилийн богд руу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй. Цас их, зам даваа хаагдсаныг сануулж байна. Харин Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэн зорчих боломжтой аж.