8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаабаатар өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2018-02-28 08:54:00

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна-

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-7 градус хүйтэн байна.

 Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment