8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас дөрвөн албан тушаалтны хууль бусаар олсон орлогыг хураалгана

2018-02-27 08:48:00

АТГ-аас дөрвөн албан тушаалтны хууль бусаар олсон орлогыг хураах саналаа прокурорын байгууллагад хүргүүлжээ.Тухайлбал, Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа 242 метр квадрат талбайтай Ривер гарден хотхонд байрлалтай 4 өрөө орон сууцыг нийт 460.000 ам.доллар буюу 644.955.000 төгрөгийг бэлнээр төлж худалдан авч, хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шүүхээс гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн 2015 оны эрүүгийн хуулиар эд хөрөнгө хураах ял байхгүй болсон учир шүүх түүний хууль бусаар олсон хөрөнгийг хураалгүй үлдээсэн аж.Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө нь өөрт нь үлдэх нөхцөл бүрдсэн байна. 

Гэвч АТГ-ын зүгээс Прокурорын тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн дээрх хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, улсын орлогод авч нийтийн эрх ашгийг хамгаалуулахаар прокурорын байгууллагад хүсэлт хүргүүлсэн. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 4 ЭТГЭЭДЭЭС ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ АСУУДЛААР ШҮҮХЭД ХАНДАХ ХҮСЭЛТИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЖЭЭ.

Ингэснээр гэмт этгээдийн гэм бурууг шүүхээр тогтоосон ч хууль бус хөрөнгийг нь хураахын тулд дахин шүүхээр тогтоолгох эрх зүйн орчин бүрдээд байна. Товчхондоо авлигын гэмт хэрэгт холбогдсон нийтийн эрх ашгийг хөндсөн этгээдэд хариуцлага тооцохын тулд нэмэлт ажил хийхээр болсон аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бат
хууль батлагчид хуулийг завхаруулдагийн нэг жишээ.өөрсдөдөө ашигтай хууль батлаад сууж байдаг.
2018/02/27 183.177.98.226
  • Recent
  • Most Read
  • Most Comment