8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн банкнаас мэдээлэл хийнэ

2018-02-27 08:49:06

09.30

  • Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болж байна. Өнөөдөр /2.27/ үргэлжлэх зөвлөгөөний үеэр Азийн хөгжлийн банк, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Нийгмийн үйлчилгээний түгээлтийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн нээлтийн үйл ажиллагаа “Blue sky” зочид буудлын 3 давхарт болно.

10.00 

  • 'Монголын түүх'-ийн олимпиадын хоёрдугаар шат. Тусгаар тогтнолын ордны Бага танхимд болно.

11.00 

  • Дэлхийн банкны байранд Олон улсын тогтвортой санхүүжилтийн холбооноос гаргасан Тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн тайланг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. 
     
  • МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ахмад дипломатуудтай уулзаж, хүндэтгэл үзүүлнэ. Тусгаар тогтнолын ордны 6 давхарт болно.
     
  • Багш мэргэжлийн хамгийн өндөр зэрэг болох 'зөвлөх' багш зэргийг БСШУС-ын сайдын тушаалаар энэ жил 72 хүнд олгохоор боллоо. Зөвлөх зэргийн үнэмлэхийг гардуулах болон арга зүй, туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх ажлын уулзалт Багшийн хөгжлийн ордонд болно.

14.00 

  • БСШУСЯ гадаад түнш байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалт  Шангрилла зочид буудлын хурлын танхимд болно. Уулзалтад Монгол Улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд нар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО, ЖАЙКА, КОЙКА зэрэг гадны түншлэгч байгууллагууд оролцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжүүлж буй болон төлөвлөж буй төсөл, хөтөлбөр, ажил, арга хэмжээний талаар нээлттэй, дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.
  • Mонголын Урлагийн Зөвлөл нь 2006 оноос эхлэн “Урлаг хөгжлийн төлөө” хүүхэд залуучуудыг бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх, хувь хүний хөгжилд урлагийн үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой хөгжим, бүжиг, дүрслэх урлагийн албан бус цуврал сургалтыг алслагдсан дүүргийн сургуулийн хүүхдүүдэд зориулан зохион байгуулж ирсэн билээ. 2018 онд МУЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, MDS&KhanLex ХХН-ийн захирал Ж.Майзоригийн дэмжлэгтэйгээр, “Монголын мэргэжлийн хөгжмийн холбоо” (ММХХ)-ны залуу уран бүтээлчидтэй хамтран Улаанбаатар хотын алслагдмал дүүргийн сургуулийн хүүхдүүдэд сонгодог хөгжмийн тайлбартай цуврал тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэ удаад Хүүхдийн урлан бүтээх төвийн 'Орд' галерейд С.Прокофьевийн “Петя ба Чоно” бүтээлийг хүүхдэд зориулсан тайлбартайгаар хүргэнэ.

14.00 

  • Хүний эрхийн цуврал лекц үргэлжилнэ. Хүний эрх хамгаалагч, 'Бүх нийт боловсролын төлөө' иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан оролцож, 'Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм дахь иргэний нийгмийн оролцоо' сэдвээр лекц уншина. Лекц Засгийн газрын 11 дүгээр байрны 2 дугаар давхрын хурлын танхимд болно

18.00 

  • Уран бүтээлч Ц.Ягаанцэцэгийн 'Гэгээ-5' үзэсгэлэнгийн нээлт МУЗ-ийн 'Улаан гэр' галерейд /Шангри-Ла худалдааны төвийн зүүн талд байрлах Олимпик резиденсийн 1 давхарт/ болно. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment