8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Даваасүрэн: Авлига авсан алба хаагчийг халах сахилгын шийтгэл оногдуулсан

2018-02-27 09:11:00

Цагдаагийн алба хаагч авлигын хэрэгт холбогдсон асуудлыг илрүүлэн түүнийг албанаас нь халах арга хэмжээ авчээ. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэнгээс дараах асуултад хариулт авлаа. 

-Цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байна вэ? 

Цагдаагийн ерөнхий газар цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн байдалтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэн, иргэнд тухай бүр хариу өгч, дотоод хяналт шалгалт, албаны сургалтын үйл ажиллагааг цагдаагийн алба хаагчдын сахилга, ёс зүйн байдлыг сайжруулахад чиглүүлэн ажиллаж байна. 
Өнгөрсөн онд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гарган, сахилгын шийтгэл оногдуулсан алба хаагчдад 10 удаагийн “Ёс зүйн төлбөртэй сургалт” зохион байгуулж, 359 алба хаагчийг сургалт, сэтгэл зүйн шинжилгээнд хамруулан, зөвлөмж өгсөн нь чамлалтгүй хэмжээний эерэг үр дүнг үзүүлж байгаа.  Бид цагдаагийн байгууллага, алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчил, дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, ялангуяа үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаж буй бусад нэгж, байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндийг хамгаалах, цагдаагийн байгууллага, иргэд хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор иргэдийн дэмжлэг, туслалцаанд түшиглэн ажиллахын зэрэгцээ дотоодын хяналт, шалгалтыг сайжруулахад анхаарсан. Ингэснээр нийт зөрчлийн 77.3 хувийг дотоодын хяналтаар илрүүлсэн. 

-2017 онд алба хаагчдын холбогдсон зөрчил дутагдал буурсан уу?

Үлдсэн хувийг буюу 22.7 хувийг иргэд, байгууллагын гомдол, мэдээллээр шалгаж, шийдвэрлэсэн. Энэ дашрамд хэлэхэд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг зохих түвшинд хүргэхэд өөрсдийн анхаарлыг хандуулж, иргэний үүргээ биелүүлэн бидэнтэй хамтран ажилласан иргэддээ талархаж байна. Зарим тоо баримтаас дурьдвал, өнгөрсөн онд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаас 1268 зөрчилд 1277 алба хаагч холбогдсон нь өмнөх оноос сахилгын зөрчил 19, түүнд холбогдсон алба хаагчдын тоо 19.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

-Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч авилгын хэрэгт холбогдсон асуудалд ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн вэ?

-Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч “Э” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгслийг түр саатуулсан боловч зөрчил гаргагчаас хахууль авч явуулсан. Мөн хэлтсийн цагдаа-зохицуулагч “М” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний зөрчлийг илрүүлсэн боловч зөрчлийг нуун дарагдуулж, зөрчил гаргагчаас мөнгө авч завшсан зэргээр цагдаагийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдлийг дотоод хяналтаар илрүүлэн шалгаж, тэдгээр алба хаагчийг цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж, шийдвэрлүүлсэн. 

-Цагдаагийн алба хаагчдыг авлигад өртөх эрсдэлтэй гэх хандлага олон нийтийн дунд байдаг. Ер нь алба хаагчдыг авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Цагдаагийн алба хаагчдыг авилгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цагдаагийн байгууллагын авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөө”-г гарган хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд хуульд заасны дагуу алба хаагчдын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд гаргуулан Авилгатай тэмцэх газарт хүргүүлэн, хяналт тавьж байна.  Ер нь бол алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь хангах, дотоодын хяналтыг сайжруулж, эрсдэлийн удирдлагыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөж, Цагдаагийн ерөнхий газрын даргаар салбар төлөвлөгөөг батлуулан, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр сахилга, ёс зүйн зөрчил, түүнд холбогдсон алба хаагчдын тоог бууруулах, гарч буй зарим ноцтой зөрчил, дутагдлыг арилгуулж, засаж залруулахыг хичээж байна.      

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Сахилгын шийтгэл гээд инээдтэй юм яриад байх юм хятадад авилгатай яаж тэмцэж байгааг хардаггүй сонсдоггүй улсууд юм байх даа
2018/02/27 66.181.182.127
Zochin
Авилга өгөөд цагдаатай зохицохоос өөр аргагүй болох хуулийг өөрсдөө зохиосон шүү дээ сайн цагдаа нар хүн чанар болон амьралаа бодвол зохицох нь илүү ухаалаг шийдвэр байх са
2018/02/27 66.181.182.127
Zochin
Belen mongoor torgodoggui bolsnoos hoish iim uzegdel gaarsan shuu Barigdsan ene bolohoos er ni bol iim baigaa
2018/02/27 150.129.140.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment