БСШУСЯ-наас ирэх сарын 01-08-ны өдрүүдэд "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг орон даяар зохион байгуулахаар болжээ. Тус өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Тус үйл ажиллагааны гол зорилго нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ.
Бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо
2018-02-27 11:57:28