8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн Цэцийн дарга Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдаж байна

2016-01-28 15:00:00

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзэн албан тушаалаас нь эргүүлэн татах тухай асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг ямар үндэслэлээр огцруулах гэж байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодрууллаа.

-Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулаад дараагийн цэцийн даргаар Р.Гончигдорж сонгогдоно гэсэн яриа олон нийтийн дунд байна. Энэ үнэн үү?

-Хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай яригдахад түүнийг саармагжуулах үүднээс ийм мэдээ тараах нь хэвийн үзэгдэл байдаг. Бид ямар нэгэн хүн томилох тухай яриагүй. Цэцийн удирдлага хууль зөрчсөн үйлдэл дээр хариуцлага тооцох тухай ярьж байгаа юм.

-Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах болсон үндэслэлийг тайлбарлахгүй юу?

-Монгол Улсын Үнсэн хуулин дээр Монгол Улсын Үндсэн хуулийн дарга болон гишүүн хууль зөрчсөн бол эргүүлэн татах асуудлыг нэг бол Цэцийн шийдвэрээр нэг бол анх илгээсэн байгууллагын саналаар УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ гээд заачихсан байгаа. Ямар асуудлаар хандсан бэ гэхээр урьд өмнө нь олон хүн ярьдаг байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц тэр дундаа цэцийн удирдлага хууль зөрчөөд байна гэж. Ямар нэгэн баримт, нотлох үйл явц хангалттай хийгддэггүй. УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж дүгнэлт гаргаж байсан. Тэр нь ямар нэгэн баримтаар нотлогддоггүй байсан учраас хариуцлага тооцох асуудал хөндөгддөггүй байсан. Сая Цэцийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбоотойгоор 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаагаа Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсгээр хууль тогтоомжийн үйлчлэлийг зогсоох тухай Цэцийн шийдвэр гараагүй байхад маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад хууль зөрчсөн. Цэцийн тухай хууль дээр маш тодорхой заасан байдаг. Цэцэд маргаан хянан шийдвэрлүүлэхээр явж байгаа бол тэр маргаантай асуудлаар цэцийн ямар нэгэн гишүүн урьдчилсан дүгнэлт хийх, түүнийгээ илэрхийлэхийг хориглосон байдаг. Гэтэл УИХ болон Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэгтэй албан тоот явуулсан. Тэр албан тоот дээр хуулийн үйлчлэлийг зогсоох тухай, дээд шүүх болон эрх бүхий албан тушаалтнууд ямар үйлдэл хийх, хийж болохгүй тухайгаа цэцийн шийдвэр гараагүй байхад урьдчилсан дүгнэлтээ маш тодорхой биччихсэн байсан. Тэгээд цэцийн тамга бүхий өөрийнхөө гарын үсгийг зурсан байсан. Энэ бол өөрөө нотлох баримт, факт.

-Таван хууль зөрчсөн тухай яригдаж байна. Тодорхой нэрлэбэл?

-Тодорхой дурдвал таван хуулийг зөрчсөн байгаа юм. Тухайлбал Цэцийн хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Дээд шүүхийн бүрэн эрх рүү халдаж байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдаж байна. Хууль зөрчсөн гэдэг нь тодорхой. Тиймээс хууль зөрчсөн үйлдэл нь илт байгаа учраас хариуцлага тооцох ёстой гэдэг асуудал хөндөгдсөн.

-ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг буруутай гэдгийг хаанаас тогтоосон бэ?

-Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээд өөрөө гарын үсэг зурчихаад, тухайн хөрөнгө нь худлаа байвал яах гэж гарын үсэг зурсан бэ гэдэг асуудал хөндөгдөнө. Жишээ нь ҮХЦ-ийн гишүүн машин барьж байгаад хууль зөрчвөл, зөрчсөн эсэхийг Замын цагдаагийн байгууллага тогтооно. Гэтэл өөрөө албан бичиг дээр гарын үсэг зураад ирүүлж байгаа нь хууль зөрчсөн албан тушаалаа урвуулсан ашигласан энэхүү үйл явц нь өөрийнх нь гарын үсгээр баталгаажсан албан тоот байхад буруутай эсэхийг хэн нэгэн тогтоох тухай асуудал биш.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Temujin horjin odoo bolio. cham shig eh ornoo gishgelj, ur huuhdee hurtel hund ogch hor nairuuldag hun yu yardagiin
2016/01/29 103.17.108.42
Амарсанаа гуай бол Гончигдоржоос хэд дахин илүү, шударга, нэр цэвэр, эрдэм мэдлэгтэй, ёс зүйтэй хүн. Гончигоог бол бүгд л мэднэ ш дээ. Балиар хутгуур, хор найруулагч.
2016/01/29 103.17.108.42