8o
Улаанбаатар хот
mobile menu

500 мянган тун шүлхийн вакциныг голомтот газруудад хүргүүллээ

2018-02-27 16:14:48

Өнөөдрийн байдлаар 9 аймгийн 19 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.  2018 он гарсаар нийт 404 өрхийн 4468 толгой мал шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, 3268 толгой малыг зориудын устгалд хамруулжээ.

Засгийн газрын 2018.01.24-ний өдрийн 29 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ОХУ-ын Холбооны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвтэй 2,0 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан. ОХУ-аас 2018 онд 7,1 сая тун вакциныг арилжааны шугамаар авахаас эхний ээлжийн  500 мянган тунг ийнхүү хүлээн авсан. Эхний ээлжийн 500,0 мянган тун вакциныг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, зориулалтын тээврийн хэрэгслээр яаралтай вакцин шаардлагатай байгаа Булган, Орхон, Хэнтий Дундговь, Өмнөговь, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлж эхэллээ. Үлдэгдэл вакциныг 4-р сарын 20-ны дотор хүлээн авч шаардлагатай газруудад нь хуваарилан хүргүүлэх юм.

Энэ жилээс эхлэн өвлийн хүйтэнд вакцин тарьдаг байдлыг зогсоож цаашдаа мал эмнэлгийн халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, тарилгын ажлыг 4-10-р  сарын хугацаанд бүрэн хийж дуусгахаар ХХААХҮЯ-наас ажлын төлөвлөгөө гарган мэргэжлийн байгууллагад чиглэл өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment