8o
Улаанбаатар хот
mobile menu

“Авлигатай тэмцэх стандарт тогтоох нь” сэдэвт сургалт боллоо

2018-02-27 17:30:00

'Нийслэлийн МАН-аас намын анхан шатны байгууллага болох нийслэлийн 152 хорооны үүрийн дарга нартай уулзалт, сургалт зохион байгуулав.

Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд болон нийслэлээс сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд оролцлоо. Өнөөдрийн сургалтыг “Авлигатай тэмцэх стандартыг тогтоох нь” сэдвийн дор явуулав.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монгол Ардын нам намын анхан шатны байгууллагуудаасаа эхлүүлээд нийт гишүүн, дэмжигчдийнхээ дунд авлигатай тэмцэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж явах зорилгыг дэвшүүлсэн. Нийслэл, дүүрэг, хороо, орон нутгийн түвшинд эрх барьж байгаа намын хувьд авлигатай хэрхэн тэмцэх вэ гэдгийг маш сайн ярилцана” хэмээн ярилаа.

Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “МАН-аас 2016 оны УИХ болон орон нутагт өөрсдийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж ялалт байгуулсан. Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь өөрөө Засгийн газрын мөрийн хөтөлбөр болж батлагддаг.

Мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд бүх шатны байгууллагыг дайчлан ажиллуулах нь маш чухал. Намын анхан шатны байгууллагын дарга нартай уулзаж намын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ гэдгийг ярилцаж байна. Энэ ажиллагаа ирэх гуравдугаар сарын 15-наас эхлэн долдугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ” гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment