8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн алба хаагчид гэмт этгээдийг 48 цагийн дотор илрүүлэн баривчилжээ

2018-02-27 17:50:00
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүн амины гэмт хэргийн холбогдогчийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн баривчиллаа.
Цагдаагийн байгууллагад 2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гадны нөлөөтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид болон Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиж үзлэг, шалгалтыг хийжээ. Гэмт этгээд нь тус тоотод оршин суудаг, 61 настай, эрэгтэй Б-н амь насыг онц хэрцгий аргаар хохироогоод, үйлдлээ нуун далдлах зорилгоор талийгаачийг орон гэртэй нь галдан шатаахыг завдсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргон зугтсан байсан аж.
 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment