8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэнэмэл иргэд нэгнийнхээ аминд хүрчээ

2018-02-28 09:11:03

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт тэнэмэл иргэд архидан согтуурсан үедээ нэгнийнхээ аминд хүрсэн хэргийг тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

 “Дулааны худагт хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл өнгөрөгч шөнө буюу 2018.02.26-ны 23:00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн “Арцат-111” чиглэлийн алба хаагчид ажиллаж тэнэмэл амьдралтай 21 настай, эрэгтэй А нь тодорхой оршин суух хаяггүй 33 настай, эрэгтэй Э-ийн амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан байсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment