8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцлээ

2018-02-28 13:20:00

Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар ““Эрдэнэт үйлдвэр” ХХК , “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцлээ. Цэц дүгнэлтээ 17.00 цагт танилцуулах юм байна.

 Цэцэд мэдээлэл гаргасан иргэдийн зүгээс "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг шууд төрийн өмчид авахаар шийдсэн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.  Мөн шүүхийн шийдвэргүйгээр харилцан суутган тооцоо хийхээр болсон нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудыг зөрсөн тухай мэдээлэл гаргасан байна Үүний дараа тэрбээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатарын зүгээс Үндсэн хуулийн Цэцэд гаргасан тайлбарыг танилцуулав. Тухайлбал, тэд УИХ "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн тайлбар гаргасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл