8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ үндсэн хуулийн цэцээр дамжуулж үндсэн хуулийн эргэлт хийх гэж байна

2016-01-28 15:43:00

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзэн албан тушаалаас нь эргүүлэн татах тухай асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. МАН-ын бүлэг үндсэн хуулийн цэцийн гишүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа.  Энэ талаар МАН-ын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нараас тодрууллаа.

 

Я.Содбаатар: УИХ  үндсэн хуулийн цэцээр дамжуулж үндсэн хуулийн эргэлт хийх гэж байна

Үндсэн хуулийн цэцийг эргүүлэн татах асуудалд  МАН тав хоногийн завсарлага авлаа. Учир нь эргүүлэн татах асуудал нь хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна. Юуны өмнө үндсэн хуулийн цэцийн гишүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн. Мөн үндсэн хуулийн цэцийг эргүүлэн татах асуудал нь өргөн баригдах процесс нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.3 –д гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон хууль зөрчсөниийг эрх бүхий байгууллагаас  тогтоосон бол түүнийг цэцийн гишүүнээс эргүүлэн татах тухай цэцийн шийдвэр анх илгээсэн УИХ эргүүлэн татаж болно заасан. Өнөөдрийн байдлаар цэцийн эргүүлэн татагдах гэж байгаа гишүүн хууль зөрчсөн эсэхийг ямар нэгэн байгууллага тогтоогоогүй байгаа. Дээд шүүхийн 25 гишүүн олонхоороо энэ асуудлыг шийдэх ёстой. УИХ-ын дарга олонхи гишүүд хэтэрхий Цэц рүү  дайрч  чадавхийг сулруулах чиглэлрүү олон алхамыг хийж байна. Үндсэн хуулийн цэц бол УИХ-ыг хянадаг манаач гэсэн үг. УИХ-аар баталж байгаа хуулийг хянадаг манаач байгаа. УИХ-ын олонхи дураараа дургих, УИХ-ын дарга хууль зөрчсөн үйлдэлээ хаацайлах үүднээс энэ алхамуудыг хийж байна. Энэ удаагийн үндсэн хуулийн цэцтэй холбоотой асуудлыг эцэслэж УИХ-ын дарга энэ хурлыг удирдах эрхгүй байна харж байгаа. Холбогдох хуулиудын заалтыг зөрчсөн, УИХ-ын даргатай холбоотой үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой асуудал үндсэн хуулийн цэц дээр очиж хэрэг үүсээд байгаа энэ асуудалтай холбоотойгоор ашиг сонирхолын зөрчилтэй УИХ-ын дарга энэ асуудлыг удирдан зохион байгуулж байна гэж үзэж байгаа. УИХ-ын танхим дотор үндсэн хуулийн цэцээр дамжуулж үндсэн хуулийн эргэлт хийх ийм алхам хийж байна” гэсэн юм.

 

Д. Дэмбэрэл: Дээд шүүх шахалт үзүүлэх замаар цэцийн гишүүнийг татаад байна уу

УИХ, Цэц хоорондын харилцаа өнөөдөр бэрхшээлтэй байдалтай явагдаж байна. Энэ бол зөвхөн өнөөдрийн ч асуудал биш, сүүлийн саруудад УИХ, Цэц хоорондын болж байгаа  маргааныг сайн ажиглаж байгаа байх. Үндсэн хуулийн цэц бол бие даасан  байгууллага. УИХ-аас зарим эрх мэдлээрээ өндөр. Эцсийн шийдвэрээ ҮХЦ гаргадаг ийм өндөр эрх хэмжээтэй байгууллага. УИХ-аас ҮХЦ-д хандаж байгаа энэ хандлага бол Үндсэн хуулийн агуулгыг зарим талаараа зөрчиж байна. Эргүүлэн татаж байгаа үйл ажиллагаа хүч түрэмгийлсэн байдалтай байна. Мөн үүнээс гадна  дээд шүүхийн  санал өнөөдөр бодитой юу гэдэг дээр эргэлзсэн. Тийм учраас л манай намын бүлэг завсарлага авсан. Уг нь бол Үндсэн хуулийн цэцэд дээд шүүх, УИХ, Ерөнхийлөгчөөс тус бүр цэцийн гишүүдийг санал болгодог. Дээд шүүх санал болгосон хүнээ татах л эрхтэй байгаа юм. Үүнийг хүчээр хийж Үндсэн хуулийн цэцийн даргыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. Хууль зөрчсөн гэж ҮХЦ-ийн даргыг үзээд байна уу, Дээд шүүх шахалт үзүүлэх замаар цэцийн гишүүнийг татаад байна уу. УИХ, Цэц хоорондын харьцаа захиргаадсан, төрийн дээд түвшний байгууллагуудын ийм соёлгүй харьцаа бий болж байгааг хараад сэтгэл зовниж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mmmm
yamar aimar yum be
2016/01/28 103.17.108.42
mmmm
yamar aimar yum be
2016/01/28 103.17.108.42