8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: Төрийн дунд шатны албан тушаалтнуудын ХОМ-ийг ил болгоно

2018-03-01 08:22:01

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд зэрэг албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтэлдэг. АТГ энэ жил зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна, төрийн дунд шатны албан тушаалтнуудын ХОМ-ийн хураангуйг ил болгох аж. 

Энэ жилийн хувьд Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуульд заасны дагуу улсын хэмжээнд нийт 40.073 төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ёстой байсан аж. Үүнээс хуулийн хугацаанд 40.067 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл