8o
Улаанбаатар хот
mobile menu

"Бидэнд баярлах шалтгаан алга-2" цуглааны талаар мэдээлэл хийнэ

2018-03-01 08:22:45

Хууль сахиулахын их сургуулийн байранд

09:00 цагт Хууль зүйн туслалцааны төвийн танилцуулга уулзалт болно.

Цаг уур орчны шинжилгээний газрын хурлын танхимд

10:00 цагт "Аюултай хог хаягдлын цогц менежмент" сэдэвт семинар эхэлнэ.

Батлан хамгаалахын яаманд

10:00 цагт АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Рэндал Шрайвер Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд талууд мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дэргэдэх "Ээжүүдийн холбоо", "Монголын худалдаачдын холбоо" хамтран "Бидэнд баярлах шалтгаан алга-2" цуглааны талаар мэдээлэл хийнэ.

ХХААХҮЯ-ны хурлын танхимд

13:00 цагт Европын Холбооны Азийн Хөрөнгө Оруулалтын Сан (АХОС)-гаас санхүүжиж буй Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн удирдах зөвлөлийн хурал болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл