8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэн Г.Дорждулам: Хүүг минь олж өгсөн цагдаагийн алба хаагчдад маш их баярлаж байна

2018-03-01 11:13:06

Алга болсон хүүг эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган олсон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдад талархал ирүүлсэн байна. 

Тус дүүргийн иргэн Г.Дорждуламаас “Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар даргатай Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон, тус хэлтсийн алба хаагч цагдаагийн ахмад н.Ганзориг, 15 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч н.Гансүх нарт талархсанаа илэрхийлье. Манай 12 настай хүү ор сураггүй алга болоход цагдаагийн байгууллагын тусламжтайгаар эрүүл саруул оллоо. Цагдаагийн сүр хүч, хүний төлөө гэсэн зүрх сэтгэлд нь чин сэтгэлээсээ талархаж байна.Монголын цагдаа иргэдийнхээ төлөө цохилох зүрхтэй байгааг мэхийн хүндэтгэе. Та бүхний амаргүй алба саадгүй байг” хэмээсэн талархал ирсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бат-Эрдэнэ
Сайхан мэдээ байна. Зовсон л байхдаа. Ер нь сайхан мэдээ дүүрэн л байдаг юм байна лээ ш д.
2018/03/04 202.21.106.166